НЗДТГ-ын ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.С-ийг Кибер, гэмт хэрэгтэй тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Х.Булгантуяаг яллагдагчаар татсан "Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл түгсэн.
Бид эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс НЗДТГ болон ЦЕГ-аас Б.С-ийг шалгаж байгаа асуудлаар тодруулга авлаа. Ингэхэд,
НЗДТГ-аас "Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Б.С-тэй хамт дөрвөн хүн шалгаж байгаа, хоёрыг нь саатуулж, хоёрыг нь сулласан гэх мэдээлэл хөвөрч байна. Энэ худлаа. Цагдаагийн Ерөнхий газарт шалгагдаж, тайлбар мэдүүлэг өгч байгаа тухай өчигдөр өглөө |2026.05.19| мэдсэн. Ямар зүйл ангиар, ямар гэмт хэрэгт буруутган шалгаж байгааг мэдэхгүй. Одоог хүртэл саатуулан байцааж байгаа. Өмгөөлөгчтэйгөөр тайлбар өгч буй" гэх мэдээллийг өглөө.
ЦЕГ-аас "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас Б.С-ийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байгаа нь үнэн. Шөнөөр, гэрийн орцноос нь баривчилж, шалгасан зүйл байхгүй. Мөн саатуулах ажиллагаа явагдаагүй. Одоогоор тайлбар мэдүүлэг л авч буй. Ямар зүйл ангиар, ямар гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь одоогоор тодорхой болоогүй" гэв.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун Булгантуяа болоод явчихаваа? Сэтгүүлч нар ийм бантан хутгагч наршдээ !
Хүмүүс нэг талыг барьж шууд дүгнэлт хийх нь эрт байна, хуулийн процесс дууссаны дараа л бодит байдал тодорхой болно, одоогоор тайван хүлээх хэрэгтэй
Томилгоо болгон улс төр гэж харахаасаа илүү ажлын үр дүнгээр нь дүгнэдэг болоосой
Mergejliin turshlagatai humuus devshij baival zuv l gej boddog
Нэг л их сэлгээ хөдөлгөөн болох юм даа, байгууллагын залгамж чанар алдагдахгүй байгаа
Ajlaa hiij chaddag humuusiig ni l songoson baigaasai
Хууль хяналтын байгууллагад хамгийн хэрэгтэй зүйл нь иргэдийн итгэл шүү
Darga nar soligdoh ni yahav, irgeded medregdeh uurchlult garaasai
Туршлагатай хүмүүс байгаа юм шиг харагдаж байна, харин цаашдаа ямар ажил хийхийг нь л харна
Tomilgoo hiih amarhan, hariutslaga huleeh ni l hund dee
Хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод гаргаж байгаа нь зөв гэж боддог
Iim alban tushaald ochson hun bur huuliin omno adil baih heregtei
Tsagdaa bolon shiidver guitsetgeh salbart ih ajil huleej baigaa bh
Сайдын баг бүрдэхээр томилгоо дагаж явдаг нь шинэ зүйл биш болсон байна
ЦЕГ газар захиалгаар хүн хэлмэгдүүлэхээ болиод Эпштейнд монгол охинтой хамт очлоо гэх мэдээлэл нь задраад байгаа Элбэгдорж мэт хулгайч,дээрэмчдийн ноцтой хэргүүдээс шалгаач