НийгмийнНийгэм мэдээ

Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн дулаан байна

Тавдугаар сарын 24-ний ням гараг. Улаанбаатарт шөнөдөө 3 хэм, өдөртөө 14 хэмийн дулаан байна.

Хур тунадас: 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: 23, 25-нд нутгийн зарим газраар, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button