Улс төрийн мэдээ

Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилохыг НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь дэмжлээ

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн. Харин өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авлаа.

Хуралдаан хоёр цаг гаруй үргэлжилсний дараа санал хураалтыг илээр авч НИТХ-ын олонх буюу 80 хувь нь дэмжлээ. Тогтоолын төслийг харин 97.4 хувиар дэмжсэн юм. Удахгүй уг шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учралд уламжилна. Ерөнхий сайд батламжилсны дараа томилгоо албажих юм. Тогтоолын төсөл, НИТХ-ын процессыг Ерөнхий сайдад хүргэхийг ажлын албаны даргад үүрэг болголоо.


Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч нарын асуулт, нэр дэвшигчийн хариултыг видео хэлбэрээр хүргэж байна.

Ү.Оюунзул: Улсын хөгжил, Хотын хөгжил дэд бүтэцтэй шууд холбоотой. 2026 оны төсвийг бид батлахдаа дэд бүтэц рүү дийлэнхийг нь хуваарилсан. Дулааны улиралд усны асуудал, хүйтний улиралд тогны хязгаарлалт иргэдийг бухимдуулдаг. Мөн түгжрэл, утааны асуудал бухимдал үүсгэдэг. Төсвийн хуваарилалт оновчтой байх тал дээр ямар бодлого, зарчим, хуваарилалт хийх вэ

Б.Пүрэвдагва: 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын 52.6 хувийг замд, 32.3 хувийг дэд бүтцэд, нийгмийн салбарт 8.2 хувийг төлөвлөжээ. Хотынхоо DNA-г харж байж төсвөө төсөөлөх ёстой.

Б.Пүрэвдагва: Хамгийн анхаарах зүйл бол ДЦС-5. 1984 оноос хойш ярьсан, өдгөө 42 жилийн нүүрийг үзэж байна. Хэчнээн ч удаа тууз хайчилсан юм. Одоо энэ төслийн ард гарчихъя гэсэн залуу хүний амбиц надад бий

С.Батцогт: АН НИТХ-ын таван суудалтай ч гэсэн хотын иргэдийн төлөө ажлыг гараа өргөөд дэмжээд явна. Харин болохгүй байгаад хатуу шүүмжлэлтэй хандана. Хоёр жилийн өмнө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр чинь байна. Хотын сэргэлт, 20 минутын хот, метро, Туулын хурдны зам, тойрог зам зэрэг том төслүүд амласан. Үлдэж байгаа хоёр жилдээ мөрийн хөтөлбөр чинь хэдэн хувьтай биелэх юм. Ойлголт мэдээлэл байгаа юу

Б.Пүрэвдагва: Эргээд ангийнхаа хамт олонтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Энэ бол Улаанбаатар хотын иргэдийн сонголт юм. Дагуул хотыг байгуулахаас урьд асуудал их байгаа. Төслүүдийг эрэмбэлнэ

Б.Пүрэвдагва: Ажлаа мэддэг, ажилдаа эзэн болсон иргэдийнхээ асуудлыг шийдье гэсэн сэтгэлтэй хүмүүстэй ажиллана. Ажил нь албан тушаал болчихсон юм шиг хэлбэр үзүүлдэг, сэтгэлгүй хүмүүстэй ажиллахгүй. Тэрний хүн, улаан цэнхэр гэсэн асуудал байхгүй

Б.Золтуяа: Өнөөдөр бид шинэ Хотын даргатай болох гэж байх шиг байна. Өнгөрсөн хоёр сард юу юу ч болов. Хурлын даргаа явууллаа, Хотын даргаа үдлээ. 45 төлөөлөгч дотроосоо Хотын даргаа яагаад сонгож чаддаггүй юм бэ

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нямбаатарын дайтай байх ёстой. Шуурхай дайчин далайцтай

ХУД сонгогч
ХУД сонгогч

Худалч, хулгайч А.Амартүвшинг үтэр түргэн зайлуулаарай

Зочин
Зочин

Чиний юуг хулгайлчааь?

Зочин
Зочин

Хаант улс болсоон. Хааны хүргэн ухаантай, ажилсаг, гоё... Долооцгооё.

Холбоотой мэдээ

Back to top button