Л.Энх-Амгалан: Ирэх есдүгээр сарын 1-нээс монгол хэл, математикийн хичээлд AI багш, туслах нэвтрүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Л.Энх-Амгалан сайд "Одоогийн байдлаар ЕБС-д нэг компьютерын цаана 12 орчим хүүхэд байна. Нэг хүүхэд - нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нэг хүүхдэд нэг AI багш, нэг багшийг нэг AI туслахтай болгоно. Уг хөтөлбөрийг ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Эхний ээлжид монгол хэл, математикийн хичээлд хиймэл оюун ухааны багш, туслахыг нэвтрүүлнэ. Ингэснээр хүүхэд бүрийн мэдлэгийн хоцрогдлыг арилгана. Гарааны тэгш боломж олгох боловсролын салбарын мега төсөл гэж ойлгож болно" гэв.
Эхний ээлжид 300 мянган компьютер нийлүүлнэ. Энэ хүрээнд ирэх есдүгээр сар гэхэд 100 мянган компьютер, хромбүүк, 5000 ухаалаг самбар, 2027 оны хоёрдугаар сард 100 мянган компьютер, хромбүүк, 5000 ухаалаг самбар, 2027 оны есдүгээр сарын 1-ээс 2028 оны есдүгээр сарын 1-нд 100 мянган компьютер, хромбүүк, 550 мянган ухаалаг самбар сургууль бүхэнд нийлүүлэгдэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажил төсвийн хөрөнгөөр хийгдэхгүй.
Нийт 300-350 орчим төгрөгийн худалдан авалт хийгдэх болов уу. Ингэхдээ төсөвт ачаалал үүсгэхгүй. Төр хувийн хэвшлийн шинэ түншлэлээр хэрэгжүүлнэ. Хөгжлийн банкны дэргэдэх санхүүгийн лизинг компани гүүгл компанитай гэрээ байгуулан худалдан авалтыг хийнэ.3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсийг төлнө гэв. Худалдан авалтын тендерийг ил тод зарлана.
Хөтөлбөрийн гол зорилго нь хамгийн сайн сургууль гэрт ойрхон байна. Хүүхэд бүр хувьсах зардалтай болж, сургууль, цэцэрлэг бүр цахимжсан байх зэрэг зургаан зорилтыг хэрэгжүүлнэ. Улмаар төрийн сургууль, хувийн сургуулийн ялгаа, хот хөдөөгийн ялгааг арилгана гэлээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ноён сайдаа маниусыхаа цалингийн зөрүүг өгнө гэсэн яалаа өр тавьсаар байтал харилцуур утас хаалга үүд амрахаа болиллоо.Чи ерөн нэг сайхан үлээдэг сайд уу? ярьсаар байтал хичээл амарлаа хэрэгжүүлээч чадахгүй бол надаа ажлаа өгөөрэй
ЧИ НААДАХАА ӨМНӨ НЬ БОЛОВСРОЛЫН САЙД БАЙХДАА Ч ЯРЬЖ Л БАЙСАН. ХҮҮХДИЙГ ЦАХИМААС УЛАМ Л ХАМААРАЛТАЙ БОЛГОХ ЮМ ХИЙХ ЮМДАА.