НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын хэмжээнд Алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонг 10,661 ээж хүртэж байна

Нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн "Эхийн алдар" I, II зэргийн одонг ээжүүдэд гардуулж эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 12306 ээж "Алдарт эх"-ийн одон авах бөгөөд тэдний хамгийн залуу нь 22 настай байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд "Эхийн алдар II", зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар I" одонг тус тус олгодог журамтай.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 2025 онд улсын хэмжээнд 14480 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэж байна. Үүнээс алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонг 10,661 эх авч байна. Энэ жилийн хувьд одон авах ээжүүдийн тоо өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button