НИЙГЭМНийгэм мэдээ

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 31-ны Ням гаригт тохиож байна

Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу 2026 оны тавдугаар сарын 31-ний Ням гарагт тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээрээ амрах юм.

Дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр болохыг толь бичигт тайлбарлажээ. Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж ирсэн.

Харин манай улс 2019 оноос Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амардаг болсон. Энэ жилийн Их дүйчэн өдөр Бурхан багшийн хоёр манлай шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг Улсаас Монгол Улсад залж буй.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

нөхөж амраахгүй байсымуу даа

Холбоотой мэдээ

Back to top button