НИЙГЭМНийгэм мэдээ

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.

09:00 цагт: Хүний эрхийн судалгааны чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг “Холидэй Инн” зочид буудалд болно.

09:00 цагт: “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт зөвлөлдөх уулзалт Монголбанкны байранд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт: “Чингис хаан” дурсгалын зоосны нээлт Монголбанкны байранд болно.

11:00 цагт: Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал Спортын төв ордонд болно.

14:00 цагт: “Улаанбаатар В2В сэргээгдэх эрчим хүч ба ногоон шийдэл” сэдэвт бизнес уулзалт “Сэнтрал тауэр”-ын “Криптос” ресторанд болно.

-Монгол Улсад анх удаа Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн "Баянгол" зочид буудалд болно.

Үзэсгэлэн: 

  • “Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн  Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 
  • Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн 6 дугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

 Хилийн чанадад: 

  • Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотод энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
  • Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 6 дугаар сарын 7-ныг хүртэл  болно.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button