НИЙГЭМНийгэм мэдээ

2021 оны наадмыг "хүчин төгөлдөр" гэж үзвэл нөхөн тэмдэглэсэн 2022 оны наадмаа хэрхэх вэ

П.Сайнзориг нарын УИХ-ын 19 гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  өргөн барьж Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн. УИХ-аар хэлэлцэх эсэхийг өнөөдрийн /2026.06.05/ чуулганаар мөн дэмжив.

Тус хуулийн төсөл дэмжигдэж Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгох эсэх нь иргэдийн анхаарлыг татаж байгаа юм.

Тухайн үед цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 516 бөх барилдуулсан. Тус барилдаанд зодоглосон бөхчүүд "тухайн үед цол олгоно гэж барилдуулсан. Бүгд л цол авахын төлөө барилдсан. Тиймээс цол нөхөн олгох нь зөв" гэсэн байр суурьтай байгаа юм.

Харин зарим бөхчүүд цол нөхөн олгох асуудлыг шүүмжилсэн байр суурьтай байгаа. Хэрэв УИХ-аар тус хуулийн төсөл дэмжигдвэл 2021 оны наадамд зодоглосон бөхчүүд цолоо нөхөн авна. Тухайлбал, Улсын заан Б.Бат-Өлзий арслан цол авах юм.

Хэрэвзээ 2021 оны наадмыг "хүчин төгөлдөр" хэмээн үзэж цол нөхөн олговол 2022 онд нөхөн тэмдэглэсэн наадмыг хэрхэх асуудал яригдах нь зүй. Ингэвэл Улсын арслан Б.Бат-Өлзий арслан цол авах юм бол Улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр болон тухайн жил амжилтаа ахиулсан бөхчүүдийн цол хүчин төгөлдөр хэвээр байх эсэх нь тодорхойгүй байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Том асуудал биш юм. 2022 оны наадам болон 2021 оны наадмыг хамтад нь 2022 онд тэмдэглэсэн юм. Тэгэхээр, тухайн үеийн тогтоолуудаа хүчингүй болгоод шинээр хийхдээ, Нөхөн тэмдэглэсэн гэсэн заалтаа аваад хаячихад л болно л доо.

Холбоотой мэдээ

Back to top button