НИЙГЭМНийгэм мэдээ

ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков: Сталины хөшөө зохих байршлаа олно гэдэгт найдаж байна


ОХУ-ын элчин сайд өөрийн цахим хуудастаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай уулзсан талаараа мэдээлэл оруулжээ. Тодруулбал, "Миний бие «Гацуурт Хүнс» болон «Хүнс Трейд» компаниудын төв оффисоор зочилж, тус холдингийг үүсгэн байгуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай Орос, Монголын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.

Бараг хагас зуун жилийн өмнө Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэргүүн хатагтай А.И.Цэдэнбал-Филатовагийн санаачилгаар баригдсан Олон улсын хүүхдийн «Найрамдал» зусланд хүрэх замд буюу Улаанбаатар хотын төвөөс нэлээд зайд орших энэхүү аж үйлдвэрийн цогцолборын нутаг дэвсгэрийг анх харахад онцгой юм харагдахгүй юм шиг. Гэвч сайн харвал модны сүүдэрт маш сонин зүйл нуугдан байна. Энэ нь урьд өмнө Монгол Улсын нийслэл хотын төвийг чимж байсан ч хожим нь байрлалаа хэд хэдэн удаа таагүйгээр сэлгэсний эцэст дахин суурин дээрээ залагдсан И.В.Сталины хөшөө юм.

Цаашдаа энэхүү хөшөө нь зохих ёсны байнгын байршлаа олно гэдэгт найдаж байна. Дэлхийн 2-р дайны үр дүнгээр явуулсан амаргүй яриа хэлэлцээний явцад Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалж, дэлхийн улс төр хуйлран бужигнаж байхад тухайн үед тийм ч нөлөө бүхий байгаагүй хөрш зэргэлдээ улсдаа онцгой анхаарал хандуулж, ялагч гүрнүүдийн удирдагчдын анхаарлыг мөн адил Монгол руу хандуулсан хүний дурсгалыг зохистой байдлаар мөнхжүүлэх ёстой гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол улс төрийн сонголт, үнэлэлт дүгнэлт биш, харин өөрийн орны түүхийг хүндэтгэх асуудал юм. Хэрэв уг хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал зөвхөн Монголын нийслэлийн оршин суугчид төдийгүй Монгол Улсын нийт ард иргэд, тэр байтугай дэлхийн өнцөг булан бүрээс Монголд улам олноор хүрэлцэн ирж буй гадаадын жуулчдын хувьд сонирхол татах чухал газар, магадгүй тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү" хэмээн бичжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Сталин буфёр улс байгуулах гэсэндээ хүрсэн, Туваг оронд нь авсан. Хэн хэндээ л тусалсан. Газар нутаг, олон хүний амь насаар тусгаар тогтнол ирсэн. Сталинд, бас Японд талархах хэрэгтэй.

Зочин
Зочин

Грузин Сталин Орос, Монгол гээд бусад ард түмнүүдэд муу үйл олныг хийсэн ч хүн төрөлхтөнийг Германы фашизм, Японы милитаризмийн боолчлолоос аварч харин тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгоход түүхэн гавьяа байгуулсан нь бусад муу зүйлээ дарах жинтэй. Манайхан 1990 онд оросуудыг дуурайж Монголын түүхэнд цөөхөн хүн байгуулсан гавьяаг нь үнэлж цэгнэхгүй яаран Сталиныг хөшөөг буулгасанд харамсаж байдаг.

Зочин
Зочин

Эрлээд орос улстаа хөшөөнүүдий нь сэргээчих. Дараа нь тусгаар тогтносон Монгол улсад зааварла! Их гүрний үзэлт гуай!

Зочин
Зочин

Хятад руу ач

биря
биря

өөрсдөө аваачиж тавимаар Сталин чинь хүчирхэг оросыг бий болгосон хүн

Back to top button