Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” эгшиглэхэд нэг хоног үлдлээ

Монголын рок, попын ертөнцийн хатан хаан гэгддэг Б.Сарантуяа уран бүтээлийнхээ 40 жилийн ойд зориулсан бие даасан “Хайрын бурхан” тоглолт болоход ганцхан хоног үлджээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт нь Монголын рок поп урлагийн хөгжил, үе үеийн сонсогчдын дурсамжийг нэгтгэсэн томоохон шоу үзүүлбэр юм.
Зохион байгуулагчдын мэдээлснээр тоглолтод тусгай найруулга, шинэ уран бүтээлийн шийдлүүд багтах бөгөөд үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэхээр төлөвлөжээ.
Түүний “Сэтгэлийн хөг”, “Аргагүй амраг”, “Би чамд хайртай”, “Хайрын бурхан” зэрэг олон арван хит дуу энэ үдэш эгшиглэнэ. Хэрэв та тоглолтын тасалбараа авч амжаагүй бол маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд байрлуулсан биет тасалбарын асараас худалдан авах боломжтой гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс хэллээ.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье.