Б.Пүрэвдагва иргэдийн тог, усны мөнгөнөөс ч "завшдаг” Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежер болгов
Даваа гарагт нь бүх нийтийн амралт таарсан тул ажлын өдөр цөөнтэй долоо хоног өнгөрлөө. Хүүхдүүдэд тайзан дээрээс 1000 хүүхдийн зуслан амлачихаад бууснаас хойш нам гүм байсан шинэ хотын дарга Б.Пүрэвдагва баасан гарагт ажлын цагтай уралдаж Нийслэлийн Засаг даргын зөвлөлөө хуралдуулсан талаараа мэдээлэв.
Бусад өдөр нь Х.Нямбаатарын хүмүүсийг явуулж, өөрийн хүмүүсээ татах томилгоонд төвлөрсөн гэхэд болно. Түүний ээлжит сэлгээ нь хотын ерөнхий менежер Г.Батзоригийг чөлөөлж, түүний оронд ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр дэвшүүлэн "хань татав".
Б.Пүрэвдагва хүссэн ч, эс хүссэн ч нийслэлчүүд түүнийг Х.Нямбаатартай жишиж харна. Эхнээсээ гар нийлэн ажиллахаар сонгож буй хүмүүсийнх нь томилгоо "жулдаж" байгааг ч хэлж буй.
Дээрх томилгооноос хоёр зүйл харагдаж буй.
Нэгт, хотын дарга гэх улс төрийн гал дундуур алхах, олон нийтийн шүүмжэд балбуулах нь тодорхой албан тушаалд очсон Б.Пүрэвдагва сошиалд хэтэрхий эмзэг байна. Тодруулбал, өөрийг нь ч, бүрдүүлж буй багийг нь ч нийслэлийн ажил бол тэр чигтээ аж ахуйн ажил намчин цагаан захтнуудын туршлага дутна гэсэн шүүмжийг анзаарч. Тэгээд аж ахуйн ажлын дөртэй хүн авчирч байгаа нь энэ бололтой.
Хоёрт, Намынхаа аль аль фракцаас дэмжлэг авч, харилцан тохиролцооны дүнд ногоон гэрлээр нийслэлийг удирдахаар ирсэн түүнд ажиллах багаа өөрийн дураар бүрдүүлэх боломж хомс. Тэр тусмаа АТГ-т шалгагдаж байсан түүхтэй хүнд Улаанбаатар хотын хөгжил хийгээд өөрийн албан тушаалаа даатгаж буй нь "гаднын нөлөөтэй" байх магадлал өндөр.
Нийслэлийн хөгжлийг ерөнхийлөн "базах"-аар ирсэн Ч.Мэндбаяр гэж хэн бэ
Түүний намтраас хамгийн тод "тамга" нь 2022 онд Ч.Мэндбаяр нарын ОСНААУГ-ын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, айл өрх, ААН, байгууллагын усны төлбөрт илүү бичилт хийж, төрөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-аас шалгаж байжээ.
Тодруулбал, 2020 онд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас айл өрх, байгууллагуудын цахилгаан, ус, дулаан зэрэг төлбөрийг төрөөс буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Үүнээс илүү заалт бичих замаас завшсан байж болзошгүй гэсэн үг.
Гэхдээ Ч.Мөнхбаярт холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд МАН-ын томчуудын дэмжлэг, нөлөө бүхий генералын оролцоо байсан ч гэдэг. Тог, усны мөнгөнөөс "хумсалсан" хэрэгт цоллогдож явсан хүнээр мега төсөл олонтой, төсөв хөрөнгө чамгүй хотыг хариуцуулна гэдэг зохистой эсэх нь эргэлзээ дагуулна.
Ч.Мэндбаярын товч намтар:
- 1978.11.18-нд Өвөрхангай аймагт төрсөн.
- 1996-2020 онд Батлан хамгаалахын их сургуульд удирдлагын ухааны чиглэлээр;
- 2005-2006 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр
- 2008-2012 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр тус төгсжээ.
Ажилласан байдал:
- 2000-2003 онд Зэвсэгт хүчний 150-р ангийн салаан захирагч,
- 2003-2006 рнд “Амин-Од” ХХКийн захирал,
- 2006-2007 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн тасгийн дарга,
- 2010-2011 онд “Монголын цахилгаан холбоо ”-ны хүний нөөцийн мэргэжилтэн,
- 2013-2015 онд “Дэвжих эрдэнэ ”ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2016-2019 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга,
- 2019-2020 онд “ОСНААУГ’’- ОНӨААТҮГ-ын дарга
- 2020 -2024 НИТХ-ын төлөөлөгч
Нээлттэй мэдээллийн сан дахь түүний хамгийн сүүлийн ХОМ |2023|
- Орон сууц, барилга: 750,3 сая
- Тээврийн хэрэгсэл: 200,0 сая
- Газар: 55,0 сая
- Үнэт эдлэл: 57,0 сая
- Дотоодын банк дахь хадгаламж: 71,0 сая
- Мал: 349,0 сая
Өмнөх линк:
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын томилгоо бүр л маргаан дагуулах юм даа
Ene tomilgoo irgeded neg l itgel turuulehgui baina
АТГ-т шалгагдаж байсан хүнээр ийм алба хашуулах зөв үү
Hotiin ajil turshlagatai hun heregtei ni unen l dee
Хэрэг нь хэрэгсэхгүй болсон бол хууль ёсоор асуудалгүй гэж үзсэн байх
Irged ni ur dungaar ni l dugneh heregtei
Дахиад л нам дагасан томилгоо харагдаж байна
Ajilaa sain hiivel hen baih ni chuhal bish
Нийслэлийн асуудал их байгаа үед чадвартай баг хэрэгтэй
ATG-d shalgagdaj baisan gedeg medee irgediin ergelzeeg nemj baina
Хотын хөгжлийг улс төрөөс илүү бодох цаг болсон
Tomilogdson humuus ni ajliin turshlagatai yu gedeg hamgiin chuhal
Иргэдийн мөнгөтэй холбоотой асуудалд нэр холбогдож байсан нь таагүй сонсогдож байна
Hotiin darga bagaa uuriin uzleer burduulj chadahgui baigaa yum bish uu
Томилгоо бүрийг олон нийт анхаарч харах нь зөв