Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн ерөнхий сайд өнөөдөр огцрох талаар мэдэгдэл хийж магадгүй

Их Британийн “Observer” сонин мэдээлснээр тус улсын Ерөнхий сайд Кир Стармер өнөөдөр /2026.06.22/ ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ зарлаж, огцрох хугацааны төлөвлөгөөгөө танилцуулах төлөвтэй байгаа юм. Гэхдээ тус улсын засгийн газрын нэгэн эх сурвалж Стармер ажлаа үргэлжлүүлэн хийхээр төвлөрсөн хэвээр байгаа гэж мэдэгджээ.

Сүүлийн хэдэн сарын турш Стармерын албан тушаал бага багаар ганхсаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2026.06.19/ түүний нам доторх өрсөлдөгч гол өрсөлдөгч Энди Бурнхэм парламентад суудал авч, намын удирдлагын төлөө албан ёсны өрсөлдөөн эхлүүлэх боломжтой болсон юм. Ингэснээр Стармерт ирэх дарамт эрс нэмэгдсэн байна.

Observer” сонин мэдээлснээр Стармер Чекерс дэх гэртээ эхнэртэйгээ энэ асуудлыг хэлэлцжээ. Эрх баригч Хөдөлмөрийн намын өндөр албан тушаалтнууд түүнийг албан тушаалаа хэрхэх  талаар өнөөдөр тодорхой мэдэгдэл хийж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа аж.

Гэвч засгийн газрын эх сурвалж Стармер ажлаа үргэлжлүүлэн хийхэд анхаарч байгаа гэжээ. Мөн Стармер өнгөрсөн баасан гарагт өөрийн удирдлагын эсрэг гарч болох аливаа сорилттой тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, дотоод зөрчлөөр намаа задлан бутаргахгүй байхыг Хөдөлмөрийн намын гишүүдэд уриалсан байна.

Стармер Хөдөлмөрийн намыг удирдан 2024 оны сонгуульд үнэмлэхүй ялалтад хүргэсэн. Гэвч хэд хэдэн дуулиант хэрэг гарч, амласан бодлогоосоо ухарсны  дараа нэр хүнд нь эрс унажээ. Одоо олон тооны британичууд түүнийг амласныхаа дагуу иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулж чадна гэдэгт итгэхээ больсон.

Хэрэв тэр огцорч эсвэл албан тушаалаасаа хүчээр буувал Их Британи арав гаруй жилийн хугацаанд долоо дахь удаагаа ерөнхий сайдаа шинээр томилох шаардлагатай тулгарна. Сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд тус улсын засаг ийм тогтворгүй байсан хугацаа үгүй.

“Reuters” агентлаг тооцоолсноор Хөдөлмөрийн намын 100 гаруй хууль тогтоогч Стармерыг огцрох эсвэл огцрох хугацаагаа зарлахыг олон нийтэд ил тод шаардаад байна. Өөрөөр хэлбэл тус намаас парламентын доод танхимд суудаг гишүүдийн дөрөвний нэг нь түүнд ийм шаардлага тавьжээ.

Observer сонин мэдээлснээр Стармер сайд, улс төрийн зөвлөх, намын хандивлагчид болон үйлдвэрчний эвлэлийн удирдагчидтай уулзсаны дараа өөрийн байр сууриа цаашид хадгалах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Стармерын дараа ерөнхий сайдаар томилогдох магадлал хамгийн өндөр гэгдэж буй улстөрч бол Бурнхэм. Хөдөлмөрийн намын гишүүдийн үзэж буйгаар Бурнхэм Стармертэй тохиролцсоны үндсэн дээр эсвэл удирдлагын төлөөх албан ёсны өрсөлдөөн явуулж төрийн эрхийг авч магадгүй аж.

Бурнхэм Их Манчестерийн захирагчаар ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн нам дотор хүчтэй байр суурьтай болжээ. Баасан гарагт парламентын гишүүн болсныхоо дараа Бурнхэм төрийн эрхийн төлөө албан ёсны өрсөлдөөн зарлаагүй ч улсаа шинэ замд хөтөлнө гэж амласан байна. Харин түүний холбоотнууд Стармерыг сайн дураараа огцорч, эрх мэдлээ шилжүүлэхийг уриалжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Герман 22 оноос 4 ес огцруулав ухрал 100 хоног болоогүй байна гээд хэвтээд байхын сонин юмаа

Зочин
Зочин

Улс төр гэдэг чинь үнэхээр тогтворгүй юм даа, нэг хүн гарч ирээд л удалгүй шахалтанд орж байдаг нь сонин санагдаж байна, ард иргэдийн итгэл л хамгийн чухал шүү дээ

Зочин
Зочин

uk politics ene hugatsand ih soligdoomtoi bolj baina shig sanagdaj baina, dotoroo zorchil ihtei bol hun udirdah hetsuu l dee

Зочин
Зочин

Нэг л их огцрох солигдох яриа тасрахгүй юм, үнэхээр ажил хийх нөхцөл нь байна уу гэж бодогдож байна

Зочин
Зочин

daraa ni hen irj ireh ve gedeg ni iluu sonirholtoi bolchihloo, ingej bainga udirdagch soligdood baival togtvortoi bodlogo yavah uu

Зочин
Зочин

Хүмүүсийн амьдрал сайжрахгүй болохоор удирдагчдаа буруутгах хандлага ихэсдэг байх, гэхдээ систем нь өөрөө асуудалтай юм биш үү

Зочин
Зочин

labour party dotoroo ih huvaagdalttai bolson yum bish uu, gaduur haragdaad l tiim medremj turj baina

Зочин
Зочин

Улс төрчид амлалт их өгдөг ч хэрэгжилт дээрээ унадаг нь давтагдсаар л байна даа

Зочин
Зочин

ene udaa bur ih pressure irj baigaa yum shig, dotor talaasaa ch hudulguun ihtei yum baina

Зочин
Зочин

Нэг нам доторх зөрчил улс орны хэмжээнд хүртэл нөлөөлдөг нь сонин юм

Зочин
Зочин

burham gedeg hun garch irvel bodlogo n iluu shinechlegdeh uu esvel adilhan yavah uu gej bodoj baina

Зочин
Зочин

daraagiin leader ni iluu changa bodlogo barij chadahgui bol bas l soligdono doo

Зочин
Зочин

Нэг талаас залуучууд итгэл алдрах шалтгаан нь ийм байнгын тогтворгүй байдал байж магадгүй

Зочин
Зочин

Хэрэв үнэхээр огцрох бол дараагийн хүн нь их хүнд нөхцөлд орно доо

Зочин
Зочин

this kind of instability usually affects economy and public trust in the long run

Зочин
Зочин

Улс төр гэдэг чинь дан ганц хүнээс биш олон хүчин зүйлээс хамаардаг юм байна

Холбоотой мэдээ

Back to top button