Нийгмийн

Б.Пүрэвдагва: Даншиг наадмыг зорин ирэх дотоод, гадаадын жуулчдын тоо өсөж байна

“Хүрээ цам-Даншиг наадам-2026” эхэллээ. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан Даншиг наадмыг нээж хотын дарга Б.Пүрэвдагва үг хэлэв.

Тэрбээр "Аливаа улсын нийслэл хот бол улс төр, нийгмийн төв төдийгүй үндэсний түүх, өв соёлын арвин санг бүрдүүлж, хадгалан хамгаалж, баяжуулан уламжлуулж байдаг аялал жуулчлалын чухал бүс байдаг. Эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санаа болон биет бус соёлын өвийг дэлхий дахинд таниулахад чухал ач холбогдолтой.

“Хүрээ цам - Даншиг наадам” сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлж, зорин ирдэг гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, жуулчдын тоо өсөн нэмэгдэж, үндэсний соёлын томоохон арга хэмжээ болон хөгжиж байна. Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд, хүндэт наадамчид та бүхэндээ төрт ёс, шашин соёлын их цэнгэл Даншиг наадмын мэндийг өргөн дэвшүүлье” гэв.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр, Хүрээ цам-Даншиг наадмыг Монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлж, аялагч, жуулчдыг татах зорилгоор жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Хүрээ цам-Даншиг наадам”-тай хамт хоёр дахь удаагаа нийслэл Улаанбаатар хотын иргэд өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй онцлогтой.

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулах юм. Хүчит бөхийн барилдаан, шагай, сур харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, нийслэлийн түүхийг иргэдэд таниулах үзэсгэлэн, язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулна. Үүнээс гадна түүхэн уламжлалт цам харайх ёслол, сор залах, унзад, голч лам нарын тэмцээн, лам нарын номын мэтгэлцээний тэмцээн зэрэг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг үйл ажиллагаанууд болно.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button