НИЙГЭМНийгэм мэдээ

Төрийн яамыг бизнес рүүгээ ойртуулж нүүлгэсэн Ж.Энхбаярын Ноён уулын алтыг ухах "нүүдэл"

Монголын төрд эмээхийг үл мэдэн жаалж яваа нөхдийн нэг бол Эдийн засаг хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр. Нэг үе төрийн яам нүүлгэж "тоглосон" ч дараа дараагийн сайддаа галыг нь үлдээгээд явсан. Тэрбээр өдгөө төрийн тахилгат Ноён уулын тусгай хамгаалалтын зурвасыг хөндөж, алт ухах ажиллагаа эхлүүлэх, эрчимжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр гэтэж эхлэв.

Н.Учралын Засгийн газрын нэрээр өргөн баригдаж буй УИХ-ын тогтоолын төслийн нэршил нь Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай. Ирэх мягмар гарагт болох ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлогдоод байна. Баяр наадмын үеийн далимдуулж яаралтай горимоор батлуулах гэж байгаа нь энэ юм.

Тэрбээр 2008 оноос парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцын түвшинд өндөр албан тушаалуудад сэлгэн суусаар ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга. Өнгөрсөн намар Д.Амарбаясгаланг буухтай зэрэгцээд УИХ-ын даргад нэр нь яригдаад амжсан.

Энэ олон жил төр түшилцэхдээ түүнд бүтээсэн өв цөөн. Харин хувь хувьсгалын ажлаа амжуулсан нь элбэг. ХХААХҮ-ийн сайд болмогцоо бодлогын яамыг Дархан руу нүүлгэсэн балаг нь одор ч арилаагүй байна. Газар тариалангийн бүс рүү ойртуулж байгаа гэж тайлбарласан ч үнэн хэрэгтээ өөрийн бизнес ойртуулсан гэвэл дэгсдүүлсэн болохгүй.

Түүний Газар "ХХК" Дархан Сэлэнгийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хүмүү андахгүй. Нэмээд Дархан дахь яамны байраараа ч очдоггүй Буудай зочид буудалдаа тухалдаг байсныг ойрын эх сурвалжууд хэлдэг. Яамны албан хаагчид хоёр талд гарчихсан, өдөр тутмын үйл ажиллагаа нь доголдчихоод байгаа ч тэр хариуцлага хүлээгээгүй харин Тэргүүн шадар сайд болж дэвшсэн.

Дараа нь ЭЗХ- ийн сайд болмогцоо ковидын үеийн хууль шиг "тусгай хууль" гээчийг яаралтай горимоор өргөн мэдүүлж, батлуулсан. Тэр нь олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх. Үүнийгээ мөн л тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах замаар шийдсэн. Уг хуулиар төсөв, санхүү, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгө мөнгө шилжүүлэх, Засгийн газар шуурхай шийдвэр гаргах зэрэг эрх эдэлнэ гэсэн үг. Ковидын үед нэг удаагийн ийм хууль хэрэгжүүлж, мөн л эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна гэдэг нэрийн дор танилцуулаад Засгийн газрын эрх мэдлийг үлэмж тэлсэн. Түүнчлэн уг хуулийг дагаж тухайн үед Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж байсан зарим арга хэмжээнүүд бүрэн зогссон төдийгүй төрийн байгууллага дахь томилгоонууд зах замбараагаа алдсан.

Одоо харин хэвлийд нь Хүннү дээдсийн алтан шарил, монголчуудын өв соёл, үнэ цэн хадгалагдаж буй Ноён уулын тусгай хамгаалалтын хилийн цэсээс 6207.28 га-г хасаж байгаад, алтыг нь ухах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төсөл өргөн барьчихаад байна. Энэ бол Ж.Энхбаярын төдийгүй Н.Учралын Засгийн газрын 80 хоногтоо сэдсэн "мэргэн санаа"-нуудын нэг.

Тэрбээр УИХ-д өргөн мэдүүлэхдээ "Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсаны улмаас төслүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой" гэж танилцуулаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хуулиар хамгаалсан, тогтоосон дархан цаазат газрын хилийн зурвасыг УИХ-ын тогтоод гаргуулж байгаад хөндөх гэж байна.

Тогтоолын төслөөр ордуудын талбайтай давхацсан хэсгийг Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагаас хасаж, хасах талбайн эргэлтийн цэгийн солбицол, хэмжээг хавсралтаар батлахаар тусгасан нь:

Хэрэв иргэд, олон нийт хэрсүү байж, шаардлага тавихгүй бол уг тогтоолын төслийг парламент төвөггзй батлаад гаргачих төлөвтэй байна. Учир нь, ирэх баасан гарагт хаврын чуулган хаана. Үүнээс наана амжиж батлуулах Засгийн газар яаралтай горимоор түлхчихээд байгаа. Нэгт, УИХ Засгийн газрын яаралтай гэсэн хууль болгоныг ёс юм шиг баталчихдаг гэмтэй. Хоёрт, С.Бямбацогт, Н.Учрал, У.Хүрэлсүх гээд нам засгийн бүх томчууд Ж.Энхбаярын талынх.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Огцор
Огцор

Ноён уулыг ухуулахгүй ээ, сэрүүн зүүдлээрэй.

Зочин
Зочин

Энэ хүний шунал дийлдэхгүй нь ээ,

Зочин
Зочин

Ноён уулыг хамгаалах ёстой шүү

Зочин
Зочин

Тусгай хамгаалалттай газар бол хөндөж болохгүй

Зочин
Зочин

Үнэн эсэхийг нь баримтаар сайн шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Эдийн засаг чухал ч өв соёл бүр ч чухал

Зочин
Зочин

Ийм асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нь зөв үү

Зочин
Зочин

Ийм асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх нь зөв үү

Зочин
Зочин

Ард иргэдийн саналыг сонсох хэрэгтэй

Зочин
Зочин

Байгаль орчноо мөнгөнөөс илүүд үзье

Зочин
Зочин

Tusgai hamgaalalttai gazriig hyalbar oorchilj bolohgui

Зочин
Зочин

Ediin zasag geed buh zuilee zoliosloh hereggui

Зочин
Зочин

Yag unen medeelel ni yu gedgiig medmeer baina

Зочин
Зочин

Huuramch esvel guitset bus medeelel bish baigaasai

Зочин
Зочин

Ulsiin erh ashgiig terguund tavih heregtei

Холбоотой мэдээ

Back to top button