НИЙГЭМНийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна

2025 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт хорт хавдрын 293 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн түвшин 100 мянган хүн амд 279.6 байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Мөн шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа илэрч байгаа нь тус аймагт хавдрыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зайлшгүй  шаардлага байгааг харуулж буй юм. 

Тэгвэл ХААН Банкны санхүүжилт дэмжлэгээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ээс хамтран  16 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнөөдрөөс Сэлэнгэ аймагт 5 хоногийн турш ажиллах гэж байна.

Тус аяны хүрээнд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ, хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг сайжруулахад чиглэсэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлдэг билээ. 

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол орныг 4 удаа бүтэн тойрч, нийт 138 мянга гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулснаас гадна  хорт хавдрын 690 гаруй тохиолдлыг илрүүлж, 550 гаруй өвчтөнд яаралтай мэс засал хийсэн байна.

Түүнчлэн 10 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургалт, мэргэжил арга зүйн дэмжлэгт хамруулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. 

ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулах зорилгоор эрүүл мэндийн чиглэлээр “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг тус тус санхүүжүүлж, орон даяар хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ жил “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг 7-р сард Хөвсгөл, 8-р сард Дорнод аймагт очиж ажиллах юм.

Хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэгдэх боломж өндөр байдаг. Иймд иргэн бүр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдан, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарахыг уриалж байна. 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button