Олимпын уран гулгалтын хоёр удаагийн аварга Артур Дмитриев нас баржээ
ОХУ-ын уран гулгагч Артур Дмитриев 58 насандаа таалал төгссөн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Дмитриев таалал төгссөн гэдгийг түүнтэй хамт гулгадаг байсан Оксана Казакова мэдэгдсэн байна. Казакова ТАСС агентлагт хэлэхдээ Дмитриев ням гарагт /2026.06.28/ Москва хотод зүрхний мэс засалд орсноо даалгүй орой нь нас барсан гэжээ.
Дмитриев 1998 онд Нагано хотын өвлийн олимпод уран гулгалтын хосын төрөлд Казаковатай алтан медаль авч байсан юм. Мөн тэрээр 1992 оны Альбертвиллийн олимпод Наталья Мишкутиноктой хосын төрөлд ялж байжээ. Мишкутинкотой хамт Дмитриев 1994 оны Лиллехаммерын олимпод мөнгөн медаль хүртэж, 1991 болон 1992 онд дэлхийн хоёр удаагийн аварга болсон байна. Дмитриев хоёр өөр хамтран гулгагчтай хосын төрөлд олимпоос алтан медаль авсан цорын ганц уран гулгагч юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hend hamaatain neg arhichin hulmas uhee l biz s#a