УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Оюу Толгой”-н сэдвээр С.Баярцогтын муухайгаас “салж” харагдах улстөрчдийн тоглолт

АН засаглаж байх үед мандаж явсан ч "Оюу Толгой"-н хэргээр 504 хоригдож, цагаадсан С.Баярцогт 2022 оноос хойш нам гүм байсан. Эргэн ирэлт нь, Сэлэнгэ аймгийн АН-ын дарга, үргэлжлүүлэн АН-ын генсек. Хөшигний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүний эргэн ирэлтэд өндөр хувь нэмэртэй оролцсон.

Дотоод сонгуулийн үеэрх санхүүг нь босгож өгсөн. Бүр АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийг ч бий болгож, С.Баярцогтод АН-ын генсекийн суудлыг атгуулсан. Мөнхүү О.Цогтгэрэл эс үйлдэхүйгээрээ С.Баярцогтыг дэмжсэн. Харин одоо С.Баярцогтоос бүгд зайгаа барьж эхэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зайгаа барьж буй илрэл нь С.Баярцогтын үзэглэсэн "Оюу Толгой"-н гэрээний асуудлыг анхааралдаа авч, ҮАБЗ-ийг хуралдуулсан явдал байв. Мөн "өөрийн хүн" Б.Жавхлангаар "Оюу толгой"-н зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой.

Менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулснаар 2.2 тэрбум ам.долларын зардал хэмнэгдэх боломжтой. Харин зээлийн хүүг 1 хувиар бууруулахад 2.7 тэрбум ам.доллар хэмнэгдэнэ. Ажлын хэсэг зээлийн хүүг дор хаяж 4-5 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд ингэснээр Монголын талын өгөөж 10 тэрбум ам.доллароор нэмэгдэх байлаа.

Хэрэв зээлийн хүүг бууруулах хэлэлцээг сунгахгүй гэж байгаа бол Оюу Толгой төслийг зогсоох хүртэл арга хэмжээ авах шаардлагатай. Бид попролтондоо баригдахгүйгээр Оюу Толгой шиг хоёр, гурав дахь төслийг нээж чадсан бол айлын талыг гуйгаад суухгүй байх байсан гэх байр суурийг илэрхийлүүлсэн нь.

Харин О.Цогтгэрэлийн тухайд С.Баярцогтыг генсек болох үед эрс эсэргүүцэж, өөрийн хүмүүсээ зүтгүүлсэн ч хүчгүйдсэн. Харин бүлгийн даргаа өөрөө хийх хэлцлээр С.Баярцогттой гар барьж, гал тогоогоо бариулахаар болсон. Гэвчиг С.Баярцогт генсек болсноосоо хойш ахалсан анхны сонгууль буюу орон нутаг дахь нөхөн сонгуульд ялагдаж, ирэх 2027, 2028 оны сонгуулийнхаа рейтингийг сааруулсан. Нөгөө талд, О.Цогтгэрэлийн талынхны Ерөнхийлөгчид сойж буй Н.Алтанхуяг "Оюу Толгой"-н төслийг шүүмжилсэн нь уг төслийг үзэглэсэн С.Баярцогтын эсрэг буйгаа илэрхийлсэн хэлбэр болов.


Бидний 2024 онд бэлтгэсэн С.Баярцогтын үнэн түүх #1: Оюу толгойн гэрээг зуралцаад ₮65.7 ТЭРБУМЫГ ТӨВЛӨРҮҮЛСЭН ашиг сонирхлын зөрчил нийтлэлийг дараах линкээс унших боломжтой

Харин өчигдрийн "Оюу Толгой"-н хэлэлцээрээс гарсан шийдвэрийг дараах линкээс уншаарай

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюу Толгойн асуудал улс төрийн тоглолтын хэрэгсэл биш, Монголд хамгийн ашигтай шийдэлд хүрэх бодит хэлэлцээ байх ёстой

Зочин
Зочин

С.Баярцогтыг шүүмжлэх ч бай, өмгөөлөх ч бай баримтаар яривал илүү үнэмшилтэй

Зочин
Зочин

Улстөрчид бие биенээсээ зай барих биш, улсын эрх ашгийн төлөө нэгдсэн байр суурь гаргах хэрэгтэй

Зочин
Зочин

Оюу Толгойн гэрээг сайжруулах боломж байвал улстөржилгүй ажил хэрэг болгомоор байна

Зочин
Зочин

Баримт нотолгоотой мэдээлэл л иргэдэд хэрэгтэй, хардлага таамаг биш

Зочин
Зочин

Эцэст нь ашиг нь Монголд үлдэх шийдвэр гаргаасай гэж хүсэж байна

Зочин
Зочин

Оюу Толгойн асуудлыг олон жил ярьлаа, одоо бодит үр дүн л хэрэгтэй

Зочин
Зочин

Bayartsogtoos bugd holdoj bgaa dur esgeh hereggui dee

Зочин
Зочин

Oyu Tolgoin gereeg dahij sain harah tsag ni bolson yum bish uu

Зочин
Зочин

Hen ni unen yarij bgaa ni barimtaar l haragdana

Зочин
Зочин

Geriin nuhtsliig saijruulah bolomj baival ashiglah heregtei

Зочин
Зочин

Ynen hudliig ni shalgaj togtoohgui bol margaan duusahgui

Зочин
Зочин

Populizmaas iluutei urt hugatsaanii bodlogo heregtei

Зочин
Зочин

Ard tumen medeh erhtei asuudal shuu

Зочин
Зочин

Songuuli bolhoor ene sedev urgelj garj irdeg yum aa

Холбоотой мэдээ

Back to top button