Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж наадмын бэлтгэлтэй танилцлаа. Энэ үеэр Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долоодугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж буй тухай мэдэгдэв.
Ингэснээр 1024 бөх барилдах эсэх нь "тодорхой" болж байна уу гэлтэй. Учир 1024 бөх барилдуулж, ирэх сарын 10-ны өдөр хүчит бөхийн барилдааны 1-3 даваа, 11-ний өдөр 3-5 даваа, 12-ны өдөр 6-10 даваа барилдах саналыг МҮБХ-ны Тэргүүлэгчид гаргаад байсан юм. 1024 бөх барилдах эсэх асуудлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж буй бөгөөд 15:00 цагаас албан мэдээ танилцуулна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.