Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 градусыг давж хална
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар +35 градусыг, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 градусыг давж халах тул наршилт, болзошгүй эрсдэлээс анхааруулж байна.
06-р сарын 30-ны 20 цагаас 07-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод, Дарьгангын тал нутгийн зарим газраар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаарбаруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө ихэнх нутгаар халж, Дархадын хотгор,Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Говийн нутгаар ингэж +40 хүрнэ гэхээр үнэхээр аюултай халалт болж байна шүү, малчид ус тэжээлээ сайн бэлдэхгүй бол хэцүүдэх байх
goviin aimaguudruu ingej 40 garna gedeg chin zundaa ch hetsuu shuu, ajil hiij bgaa humuust bur ch hatuu medremj
Уур амьсгал арай л огцом өөрчлөгдөж байна, өмнөх жилүүдтэй харьцуулахад зун бүр илүү халуун болоод байх шиг санагдаж байна
Уур амьсгал арай л огцом өөрчлөгдөж байна, өмнөх жилүүдтэй харьцуулахад зун бүр илүү халуун болоод байх шиг санагдаж байна
ene jil uniheer haluun zun bolj bna, udur garch yavahad ch haluun usruu orson shig medremj turuulj bna
Хөдөөний хүмүүсийн амьдралд шууд нөлөөлөх хэмжээний халалт байна, ялангуяа малаа дагаад явж байгаа хүмүүс их хэцүү байх
haluun udruud ihsej bgaad hunii erchim ch bas suirch bna shuu, us sain uuhgui bol hetsuu boloh ni
Өдөртөө +35-40 хүрэхээр зам дээр ажилладаг хүмүүсийг бодохоор л санаа зовоод байх юм
ene met haluun tsag agaar dund humuus ajil hiij chadhuu bolohgui bolchihdog shde, uneheer hatuu
Говь-Алтай руу явах замаар ингэж хална гэхээр аялал ч гэсэн эрсдэлтэй болжээ гэж бодогдож байна
Өдрийн халуунд гадуур гарах бараг боломжгүй шахуу болж байна, хот ч гэсэн нэлээн халуун мэдрэгдэж байна
goviin zam deer ajillaj bgaa humuus narand shatah shig l bolood bgaa baihdaa
goviin tald ajillaj bgaa humuus bol uneheer hatuu tsagiig tuulj bna
govi-Altai ruu yavj bgaa humuus mash sain baga bagaar ajilaa zohitsuulah heregtei
haluun tsag deer usni hemjee bagasval hunii biet erchim mash hurdan unadag