Гадаад мэдээДЭЛХИЙ

Леброны Lakers-тэй өнгөрүүлсэн эрин үе өндөрлөх гэж байна

NBA-ийн багууд хэд хэдэн томоохон солилцоо хийж Яаннис Антетокумпо Milwaukee Bucks-ээс Miami Heat рүү шилжиж, Ламело Балл Charlotte Hornets-ээс Minnesota Timberwolves баг руу явсан. Тэгвэл энэ жилийн хамгийн анхаарал татсан чөлөөт агент Леброн Жеймс боллоо.           

Учир нь тэрбээр мягмар гарагт /2026.06.30/ Los Angeles Lakers багийн менежментэд 2026-2027 оны улиралд тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Леброн сүүлийн найман жилийн хугацаанд Lakers-тэй тоглож, NBA-ийн аваргын цомыг өргөсөн билээ. Луко Дончич гэх мэт Lakers-ийн тоглогчид түүнд хүндэтгэл үзүүлж, хамт тоглон суралцахад нэр төрийн хэрэг байлаа хэмээн мэдэгдэл гаргасан байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Леброныг авах сонирхол өндөр буй багуудад Golden State Warriors, Cleveland Cavaliers багтаж байгаа юм. Warriors бол Леброны карьерын туршид хамгийн том өрсөлдөгч баг байж ирсэн. Харин Cavaliers-т Леброн NBA-ийн замналаа эхлүүлсэн гэдэг утгаараа тус багт тоглож зодог тайлах нь ач холбогдолтой байх юм.

Эх сурвалж: NBC Bay Area

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button