НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр наадмаар барилдахгүй

Өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын бөхийн барилдаанд найм давж үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн. Улмаар "гарди" цолоо хураалгаж барилдах эрхээ хасуулсан. Тэгвэл Спортын арбитрын шүүхээс Н.Өсөхбаярыг допингийн эсрэг зөрчил гаргаагүй гэж үзэн барилдах эрхийг нь 2026 оны 6 сарын 16-ны өдөр сэргээсэн байна.

Улмаар энэ жилийн баяр наадмаар Н.Өсөхбаяр барилдах боломж бүрдсэн. Энэ талаар Баяр наадмын бөхийн салбар хорооны дарга Б.Батбямбаас тодруулахад "Аймгийн арслан Н.Өсөхбаяр наадмаар барилдах боломжгүй. Учир нь 2025 оны бөхийн салбар хороо арбитрын шийдвэрт нөлөөлсөн гэх шалтгаанаар хуулийн байгууллагад хандсан байгаа. Энэ маргаан эцэслэгдсний дараа барилдах эсэх асуудал яригдана" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button