Ираны дайнаас хожсон Азийн цор ганц улс нь БНХАУ
Энэ долоо хоногт нийтлэгдсэн тайланд дурдсанаар, Ормузын хоолойн хямралаас тодорхой хожсон цор ганц Азийн улс нь БНХАУ болж гарч иржээ.
Геополитикийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Asia Group” компани тайландаа Ормузын хоолой хаагдсанаас үүсэлтэй дэлхийн түүхий эдийн хямралыг БНХАУ амжилттай даван туулсан гэжээ. Даван туулахаас гадна мөргөлдөөний улмаас үүссэн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлаас ашиг хүртэх боломжтой болсон дүгнэсэн юм.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израил хамтран Иранд цохилт өгч Дээд удирдагч Аяатолла Али Хамэнейг хөнөөсөн. Үүний хариуд Иран дэлхийн газрын тос, байгалийн хийн 20 орчим хувь нь дамждаг Ормузын хоолойн хөдөлгөөнийг зогсоосон юм. Ормузын хоолой хаагдсаны улмаас үүссэн хямрал дэлхий даяар газрын тос, байгалийн хийн үнийг огцом өсгөсөн. Энэ хямралд Ойрх Дорнодын орнууд экспортолдог газрын тосноос ихээхэн хамааралтай Азийн улсууд хамгийн хүчтэй нэрвэгдсэн.
Тус тайланд дурдсанаар дайн эхлэхээс хоолойгоор тээвэрлэгддэг газрын тосны 80 хувь, шингэрүүлсэн байгалийн хийн бараг 90 хувийг Азийн орнууд эзэлдэг байжээ. Мөн Азийн орнууд стратегийн ач холбогдолтой бусад түүхий эдийн томоохон хэсгээ Ормузын хоолойгоор дамжуулан авдаг байсан юм.
“Asia Group” энэхүү тайландаа Азийн хамгийн том эдийн засгууд болох БНХАУ, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, мөн Зүүн өмнөд Азийн хөгжиж буй зах зээлүүдийг хамруулсан байна. Мэргэжилтнүүд Ойрх Дорнодын дайн нь эдгээр орнуудын эдийн засаг, улс төр, үйлдвэрлэл, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг гол салбаруудад үзүүлсэн нөлөөг шинжилжээ.
Тэдний дүгнэлтээр бол АНУ, Израил нарын эхлүүлсэн дайнаас үүссэн хямралаас хамгийн том хожил авсан нь БНХАУ аж. Хятадын газрын тосны асар их нөөцтэйгөөс гадна сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлсэн нь бусад орнуудтай харьцуулахад эрчим хүчний цочролд бага өртөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
БНХАУ газрын тосны стратегийн нөөцөө олон жилийн турш нэмэгдүүлж ирсэн. Өнгөрсөн жил газрын тосны үнэ хямд байх үеийг ашиглан бүр ч их хэмжээгээр нөөцөө нэмэгдүүлжээ. Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн ахлах судлаач Эрика Даунс хийсэн дүн шинжилгээгээр бол Хятадын боловсруулаагүй газрын тосны импорт 2025 онд өдөрт 11.1 сая баррель байснаа 11.6 сая баррель болж өссөн байна. Нэмэлтээр худалдан авсан газрын тосныхоо 80 гаруй хувийг стратегийн нөөцдөө нэмжээ. 2025 оны импортын түвшнээр тооцвол БНХАУ нэгдүгээр сарын байдлаар 104 хоногийн хэрэгцээг хангах хэмжээний нөөцтэй байсан аж.

Мөн тус улс сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийжээ. Өнгөрсөн жил БНХАУ нийтдээ 315 гигаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нарны эрчим хүчний станцууд ашиглалтад оруулсан байна. Энэ нь дэлхий даяар шинээр баригдсан нарны хүчний станцын талаас илүү хувийг бүрдүүлжээ. Харин 2024 онд тус улс нарны эрчим хүчний үйлдвэрлэлээ 277 гигаваттаар нэмсэн байна. Бээжин 2030 он гэхэд улсынхаа нийт эрчим хүчний хэрэглээний талыг чулуужсан түлшнээс бус эх үүсвэрээс хангах зорилт тавьж, салхи болон нарны эрчим хүчний эзлэх хувийг 2025 оны 22 хувиас 30 хувьд хүргэхээр төлөвлөсөн байгаа юм.
БНХАУ-ын эрчим хүчний дэд бүтэц одоогоор нүүрснээс хамааралтай хэвээр байгаа. Тус улс нийт эрчим хүчнийхээ 50 гаруй хувийг нүүрсний цахилгаан станцаар үйлдвэрлэдэг юм. Гэхдээ сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь эрчимтэй өсөж байна.
“Asia Group” тайландаа “1.4 тераватт сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал болон газрын тосны 90–110 хоногийн стратегийн нөөцтэй Хятад улс анхны цочролыг бүс нутгийн бусад орноос хавьгүй сайн даван туулсан” гэж бичжээ.
Мөн бусад орнууд хямралын эсрэг арга хэмжээ авахдаа сэргээгдэх эрчим хүчний шилжилтээ хурдасгаж буй нь БНХАУ-д ашигтай туссан байна. Бээжин нарны эрчим хүч болон бусад сэргээгдэх эрчим хүчний технологийн нийлүүлэлтийн сүлжээнд давамгай байр суурь эзэлдэг. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний технологио хямд үнээр гадаадын зах зээл рүү их хэмжээгээр гаргах болсон. Дотоодын үйлдвэрүүддээ санаа зовж буй барууны удирдагчид уг явдалд дургүйцэж байгаа юм.
БНХАУ-ын цахилгаан автомашины экспорт тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 110 гаруй хувиар өссөн байна. Харин дөрөвдүгээр сард нарны эрчим хүчний хэрэгслийн нийлүүлэлт 60 хувиар нэмэгджээ.
Бээжин Ойрх Дорнодод гал зогсоохыг уриалж, Доналд Трамп тавдугаар сард Ши Жиньпинтэй уулзахдаа хоёр улс Ираны асуудлыг зохицуулах шийдэл олох тал дээр санал нэгдсэн гэж мэдэгдсэн. Гэхдээ “Asia Group” тайландаа “Энэ хямрал Бээжинд АНУ-ыг дэлхий дахинд тогтворгүй байдлыг өдөөгч хүчин, Ойрх Дорнод дахь оролцоогоороо олон улсад хохирол учруулж буй улс гэж харуулах боломж олгож байна” гэсэн юм.
Мэргэжилтнүүд тайлангийн төгсгөлд “Эцэст нь Бээжин эдгээр эрсдэлийг оршин тогтнох хэмжээний аюул бус, харин удирдан зохицуулж болох, бүр ашиг болгон хувиргаж болох сорилт гэж харж байна” гэж бичжээ.
Ази дахь хамгийн том хожигч нь БНХАУ гэж байгаа ч Ираны дайн тодорхой эрсдэл дагуулна. Сингапур дахь С.Ражаратнамын Олон улс судлалын сургуулийн ахлах судлаач Дрю Томпсон “АНУ-ын нэр хүнд унах бүрт БНХАУ хожно гэж харах нь сонирхолтой. Гэхдээ Бээжин заавал хожно гэсэн үг биш. Учир нь Бээжин Вашингтоны оронд Ойрх Дорнодод ноёрхогч болж, бүс нутгийн аюулгүй байдлын гол хангагч болохыг хүсэхгүй байгаа” хэмээсэн юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бусад улс ч сэргээгдэх эрчим хүчиндээ илүү анхаарах хэрэгтэй юм байна
Ene bol zugeer az bish bodlogiin ur dun
Эдийн засгийн дархлаа гэдэг ийм үед л мэдэгддэг юм байна
Хятад урт хугацааны бодлогоо сайн хэрэгжүүлсний үр дүн харагдаж байна
Strategiin nuuts gedeg yamar chuhal ni haragdaj bn
Hyatad ali ert beltgelee hiisen yum baina
Дайн хэнд ч ашиггүй ч зарим улс боломж болгож чаддаг юм байна
Газрын тосны нөөцөө ингэж бүрдүүлдэг нь зөв алхам юм
Эдийн засгийн бэлтгэл гэдэг ямар үнэ цэнтэйг харуулжээ
Sergeegdeh erchim huch deer uneheer hol yvsan yum baina
Дэлхийн эдийн засаг ямар эмзэг холбоотойг дахин харууллаа
Эрчим хүчний хараат байдал ямар эрсдэлтэй нь ойлгогдож байна
Hyatad bol beltgeltei baisan ni oilgomjtoi
Busad uls ch bas surah zuil ih baina
Дайн бус тогтвортой хөгжил л хамгийн чухал
Алсын тооцоотой байх ийм юмдаа. Манайхан алсханаас хулгайгаа л тооцдог юм бна даа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Авлигчидаа буудан алж цаазаар хороодог улс юм чинь сайхан хөгжих нь ойлгомжтой ш дээ!
америкийн"файнишл экономик"-сэтгүүлд рио тинто ӨӨРИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ЧАДЛАА-гэж бичсэн л байнашдээ , мөн "ноогдол ашиг"-өгөх талд рио тинто огт дуугаараагүй , тохиролцоогүй гэж байна.- Монгол "ялсан"-юу ч алга .