УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, баривчиллаа

Авлигатай Тэмцэх Газраас арваад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажилласан байна.

Тус шалгалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар түүнийг баривчлан, үргэлжлүүлэн шалгахаар авч явсан байна. П.Анхтуяаг Эрүүл мэндийн яамны (ЭМЯ) Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Очирбат томилуулсан гэгддэг. Д.Очирбат нь саяхныг хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашихаас гадна, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) даргаар давхар ажиллаж байжээ.

Уг хэрэгт зөвхөн ерөнхий захирал бус, түүний удирдлагын баг бүхэлдээ холбогдоод байна. Одоогийн байдлаар, Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал, Мэс заслын эмч С.Отгонбаяр нарыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ

  • Өөрийн орлого: 36 сая
  • Гэр бүлийн орлого: 34 сая
  • Нийтийн орон сууц 1, авто зогсоол 1: 380 сая
  • Toyota Kluger маркийн автомашин 1: 45 сая
  • Нохой-1, Хонь-10: 5 сая
  • Гурван газартай: 30 сая
  • Үнэт эдлэл: 270 сая
  • Хадгаламж: 16 сая
  • Авлага: 40 сая
  • Зээл: 108 сая

Хамт шалгагдаж буй УНТЭ-ийн Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргалын ХОМ

  • Өөрийн орлого: 64 сая
  • Гэр бүлийн орлого: 30 сая
  • Нийтийн орон сууц 2: 350 сая
  • Адуу-13: 11.5 сая
  • Нэг эзэмших газартай: 5 сая
  • Үнэт эдлэл: 12.3 сая
  • Хадгаламж: 30 сая
  • Зээл: 121 сая

Бид тус хэргийн талаар эргэн мэдээлсээр байх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Пээ, энэ анхтуяа босс ямар их үнэт эдлэлтэй юм бэ? Эмч нар иргэдэд эмчилгээ хийхдээ алтан болон монетон эдлэл зүүж хэрэглэх хориотой биз дээ? Аргагүй авилга авч дээ хөөрхий

АХМАД
АХМАД

ЭМЧ НАРЫН ЦАЛИН НЭМЖ ЧАДАХГҮЙ АТЛАА ЯАСАН ИХ ХӨРӨНГӨТЭЙ БАЙНАА???????????????

Зочин
Зочин

1-р эмнэлэгийн мэсийн эмч нар улаандаа гарсын байна лээ. Санаа зовж , ичихчгүй авилагаа төд өд гээд нэхээд авчдгын байна лээ .

Монгол охин
Монгол охин

Энэ эмнэлэгт шуналын шулам шүгэлсн газар шү..иргэдиин эрүүл мэнд эднарт түй ч хамаагүй..ямарч мөнгөгүй ядарсн хүниигч өрөвдөхгүй. Тим бж бс гавъяат эмч блох гж шуналтана, улайран чичрэнэ..ямарч гавъяагүй гавъяат нар олон бнаа.

Ахмад настан
Ахмад настан

Мөнгөгүй даатгалгүй гээд иргэдээс төлбөр авч хагалгаа хийдэг нь маш буруу сэтгэлтэй шударга зөв удирдлага бол зохицуулаад аваад явна дарга нь бизнeс нь хийж мөнгөтэй хөрөнгөтэй л болох зорилготой яам нь ч тэгж томилдог биз сайн шалгавал их л хулгай гарнадаа

Холбоотой мэдээ

Back to top button