АНУ, Иран дахин нэг хэлэлцээгээ өндөрлүүлж, ахиц гарсан эсэх нь тодорхойгүй байна
Иран болон АНУ-ын төлөөлөгчид лхагва гарагт /2026.07.01/ Катар улсад шууд бус хэлэлцээ амжилттай явуулж дуусгасан гэдгээ мэдэгджээ. Тэрхүү уулзалтаар удаан хугацаанд үйлчлэх энх тайвны тохиролцоонд хүрэх асуудал дээр ахиц гарсан эсэх нь тодорхойгүй байна. Харин талууд хоёр долоо хоногийн өмнө баталсан анхан шатны тохиролцоогоороо шийдвэрлэсэн гэх сэдвүүдээр хэлэлцжээ.
Хэлэлцээний талаар мэдээлэлтэй эх сурвалж хэлснээр бол АНУ, Ираны төлөөлөгчид далайн тээврийн хөдөлгөөн, Ираны царцаасан хөрөнгийг суллах асуудлаар ярилцсан байна. Энэ хоёр асуудлыг анхан шатны тохиролцоогоор шийдсэн байсан юм. Дараагийн уулзалтыг ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2026.07.09/ Ираны Дээд удирдагч асган Аяатолла Али Хамэнэйг оршуулах ёслол гүйцэтгэсний дараа зохион байгуулна гэж Катарын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Хэлэлцээг хоёр тал Катарын зуучлагдаар дамжуулан хийсэн юм. Вашингтон, Техраны гол маргаж буй асуудал болох цөмийн хөтөлбөрийн тухай талууд энэ удаа хэлэлцээгүй аж.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.