Орон нутаг
Ой, хээрийн 7 гал түймэр бүртгэгдснээс 3 түймрийг бүрэн унтраажээ
Улсын хэмжээнд өчигдөр (2026.07.01) Дорнод аймгийн Халхгол суманд 4, Матад суманд 1, Баянтүмэн суманд 1, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1 буюу нийт 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
- Үүнээс Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд гарсан 3 гал түймрийг бүрэн унтрааж,
- Дорнод аймгийн Халхгол сумын “Адаг дулаан" гэдэг газар гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ.
Харин Дорнод аймгийн Матад, Халхгол, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад гарсан 3 гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.