Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны шинэ дээд удирдагч аавынхаа оршуулах ёслол дээр харагдаагүй байна

Иран улс бямба гарагт /2026.07.04/ Дээд удирдагч агсан Аяатолла Али Хамэнэйг оршуулах долоо хоногийн ёслол эхлүүлсэн. Тус ёслолын эхний өдөр Ираны шинэ Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэй олны өмнө огт үзэгдээгүй юм. Мөн тэрбээр эхнэрийнхээ оршуулах ёслол дээр ч үзэгдээгүй нь олны анхаарлыг татаад байв. Тэгвэл Можтаба өнөөдөр ч олны өмнө харагдаагүй аж.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгөхөд Аяатолла Али Хамэнэй гэр бүлийн олон гишүүнийхээ хамт амь үрэгдсэн. Можтаба Хамэнэй тэрхүү цохилтод хүнд бэртсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн. Тэрбээр одоог хүртэл нэг ч удаа олны өмнө гаралгүй зөвхөн бичгэн мэдэгдлээр дамжуулж дэмжигчидтэйгээ харилцаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button