НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Баян-Өлгий тоггүй, Увс, Ховдыг Дөргөний УЦС-аас эрчим хүчээр хангаж эхлээд байна

ОХУ-ын Чадан дэд станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр 21:45 минутын үед баруун аймгуудад цахилгаан тасарсан. Одоогийн нөхцөл байдлын талаар орон нутгийн удирдлага, холбогдох албаныхнаас тодрууллаа. Баян-Өлгий аймагт өчигдөр орой 20:00 цагийн үед цахилгаан тасарсан бөгөөд одоогоор эрчим хүчинд холбогдоогүй байна. Мөн аймгийн хэмжээнд шатахууны хомстол үүсээд байгаа аж.

Ховд, Увс аймагт Дөргөний УЦС-аас эрчим хүч нийлүүлж эхэлжээ. Баян-Өлгий аймгийг мөн тус сүлжээнд холбохоор ажиллаж байгаа аж. Мөн ОХУ-ын Кызыл хотоос дэд станцад гарсан гэмтлийг засварлахаар засварын бригад гарчээ.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагаас нөхцөл байдлын талаар тодруулахад "Ер нь ОХУ талаас урьдчилж мэдэгдэхгүйгээр цахилгаан таслах явдал нэг биш гардаг. Ховд аймгийн тухайд Дөргөний 12 мВт УЦС болон нарны станцын 10 мВт нь ашиглалтад орсон тул эрчим хүчний тал дээр харьцангуй асуудал бага. Гэмтэл гарсантай холбогдуулан Дөргөний УЦС-аас баруун аймгуудын 1-р зэргийн хэрэглэгчид буюу эмнэлэг, онцгой байдлын албыг цахилгаан эрчим хүчээр түр хангаж эхэлсэн. Одоогоор аймгийн хэмжээнд бүрэн эрчим хүчтэй байна" гэлээ.

Эрчим хүчний яамтай холбогдоход " Цаг одоо энэ асуудлаар хуралдаж байна. Эргэн мэдээлнэ" гэх хариу өглөө.

Увс, Ховд аймгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас хэрэглэгчдийгхүлээцтэй хандаж, ААН, албан байгууллагууд нөөц эх үүсвэрээ бэлэн байлгахыг зөвлөсөн мэдэгдэл гаргаад байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрийн цахилгаантай бол юунд өрөөлийг харах билээ

Холбоотой мэдээ

Back to top button