НИЙГЭМНийгэм мэдээ
Б.Дашпүрэв: Наадмын үеэр шатахууны үнэ нэмэгдэхгүй, АИ92 бензиний 33 хоногийн нөөц бий

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө. Тус яамны ТНБД Б.Дашпүрэв "Нийгэмд яригдаад буй шатахууны хомтол үүсэх, үнэ нэмэгдэнэ гэдэг нь буруу ташаа мэдээлэл. Ялангуяа, дизель түлшний хувьд үнэ буурахуйц хилийн үнэ ирсэн. АИ92 бензиний хувьд ОХУ-тай хийсэн 705 ам.доллароор тогтмол нийлүүлэх гэрээний хүрээнд гурван сараас дээш 30 хувиар нэмэгдсэн тохиолдолд үнийг эргэж харах зохицуулалттай. Тийм учраас наадмын үеэр үнэ нэмэх болон хомстол үүсэхгүй" гэв.
Наадмын дараа Үнэ хангамжийн нэгдсэн зөвлөл хуралдана. Энэ хурлаар зарим төрлийн бүтээгдэхүүн дээр үнэ бууруулах, заримд нь үнэ нэмэх асуудлыг эргэн хэлэлцэнэ.
Одоогоор Монгол Улс:
- АИ92 төрлийн бүтээгдэхүүн 71552 тн буюу 33 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй
- АИ95 төрлийн бүтээгдэхүүн 3965 тн буюу 44 хоногийн нөөцтэй
- Дизель түлш 106683 тн буюу 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна гэлээ.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.