Гадаад мэдээДЭЛХИЙ

Монгол Улсад айлчлах БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны түүх

И Жэ Мён нь БНСУ-ын зүүний үзэл баримтлалтай Ардчилсан намын улстөрч, хуульч юм. 2024 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласны улмаас Өмнөд Солонгост улс төрийн хямрал үүссэн байдаг. Уг явдлын дараа парламент Юн Сок Ёлыг огцруулж, БНСУ ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд явуулахад И Жэ Мён гарч ирсэн юм. Тэрбээр улсын тогтвортой байдлыг сэргээхэд чиглэсэн төвийн үзэлтэй мөрийн хөтөлбөрөөрөө ялалт байгуулсан.

Тэрбээр 1963 эсвэл 1964 онд Андун хотын буурай гэр бүлд төржээ. Эцэг эх нь түүний төрсний гэрчилгээг хэдэн жилийн авсан учраас учраас И Жэ Мён яг хэдэн онд төрснөө өөрөө ч тодорхой мэддэггүй байна. Түүний дунд сургуульд орох үед нь гэр бүл нь Сөүлийн ойролцоох аж үйлдвэрийн хот Соннам руу нүүсэн юм. Өсвөр насандаа тэр хэд хэдэн үйлдвэрт хууль бусаар ажиллаж, ажлын байрны ослын улмаас зүүн бугуй нь хүнд гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдаж байжээ.

И Жэ Мён сургуульдаа хичээнгүй суралцсаны үр дүнд Чун-Ан их сургуулийн Хуулийн сургуульд тэтгэлгээр элсэн орсон юм. 1986 онд тус сургуулийг төгсөж, хуульч болсны дараа тэрбээр хөдөлмөрийн хууль болон хүний эрхийн асуудалд анхаарч ажиллажээ. Хуульчийн карьерынхаа эхэнд тэр Соннам хотод авлигын эсрэг болон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төлөөх иргэний хөдөлгөөнүүдийг удирдаж байсан юм. Гэвч нийгмийн хөдөлгөөн, иргэний санаачилгын нөлөө хязгаарлагдмал байгаад урам хугарч, улс төрд орохоор шийдсэн аж.

Зургийн эх сурвалж: TIME

Тэрбээр 2005 онд Үри намд (Ардчилсан нам өмнө нь Үри нам байсан) элсэж улс төрийн карьераа эхлүүлжээ. Дараа жил нь И Жэ Мён Соннам хотын даргын сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан юм. Тэрбээр үүний дараа хэд хэдэн удаа сонгуульд өрсөлдөөд амжилт олоогүй ч 2010 онд Соннам хотын даргаар сонгогдож, 2014 онд улиран сонгогдсон байна.

И Жэ Мён тус хотын даргаар ажиллахдаа шийдэмгий шинэчлэлүүдийг хэрэгжүүлж, олон нийтийн анхаарлыг татжээ. Тухайлбал, захиргааны албан тушаалын зээлийн төлөлтийг хойшлуулж, төрийн тансаг албан байрнуудыг олон нийтийн зориулалттай орон зай болгон өөрчилсөн байна. Мөн залууст мөнгөн тэтгэмж үзүүлж, сургуулийн дүрэмт хувцсыг үнэ төлбөргүй олгох зэрэг халамжийн бодлогыг дэмжсэнээс гадна Соннам хотын Моран захад нохой мах бэлтгэх зориулалтаар нядлахыг хоригложээ. Соннамын даргаар ажиллаж байх үедээ шулуухан, ширүүн өнгө аястай илтгэл тавьж, үг хэлдгээрээ алдаршсан тэр мөрийн хөтөлбөрийн амлалтаа бодитоор хэрэгжүүлдэг гэдгээрээ үнэлэгддэг болсон юм.

2018 онд тэрбээр БНСУ-ын хамгийн олон хүн амтай бүс нутаг болох Кёнги мужийн захирагчаар сонгогджээ. Ковидийн цар тахлын үеэр түүний баримталсан бодлогыг иргэд сайшаасан байдаг. Тухайлбал ковидийн татгалзсан шашны бүлгүүдэд хууль хэрэгжүүлэх арга хэмжээ авч, гадаад ажилчдыг олноор нь шинжилгээнд хамруулах журмыг хэрэгжүүлжээ.

Цар тахлын үеэр тэр засгийн газартай зарим асуудлаар санал зөрөлдсөн ч хямралыг бодитой, үр дүнтэй шийдвэрлэхийг чухалчилснаараа олон хүний дэмжлэгийг хүртсэн байна. И Жэ Мён 2021 онд тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эдийн засгийн шинэчлэлийг онцолсон мөрийн хөтөлбөрөө танилцуулж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр Юн Сок Ёлд нэг хувь хүрэхгүй саналын зөрүүгээр ялагджээ. Үүний дараа тэр парламентад дэвшиж Ардчилсан намын дарга болсон байна.

2024 онд И Жэ Мёны амь насанд халдах гэсэн оролдлого гарч Өмнөд Солонгосын нийгмийг цочирдуулсан явдал болж байсан. Түүнийг барилгын талбайд кампанит ажил хийж явах үед нь нэгэн этгээд хүзүү тус газарт нь хутгалжээ. Уг явдлыг Ардчилсан нам улс төрийн терроризм хэмээн урс буруушаасан юм.

Зургийн эх сурвалж: Reuters

Тэр жилийн сүүлээр Юн Сок Ёлын зарласан цэргийн онц байдлыг үл тоон И Жэ Мён парламентын хашааг давж ордон руу орсон байдаг. Цэргийн онц байдлын дараа тэрбээр Юн Сок Ёлыг огцруулах сөрөг хүчний хүчин чармайлтын гол төлөөлөгчдийн нэг болсон байна.

Түүний улс төрийн замнал тасралтгүй ахисаар ирсэн ч шүүмжлэл дагуулсан зүйлс бий. 2025 онд түүнд хээл хахууль авсан, сонгуулийн тухай хууль зөрчсөн зэрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсжээ. И Жэ Мён эдгээр хэргийг улс төрийн зорилготой үүсгэсэн гэж тухайн үедээ мэдэгдэж байсан юм. БНСУ-ын Үндсэн хуульд ерөнхийлөгчийн алба хашиж буй хүн бослого гаргасан эсвэл эх орноосоо урвасан гэх хоёр хэргээс бусад тохиолдолд эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй гэж зааж өгсөн байдаг. Одоогийн байдлаар түүний эсрэг үүсээд байсан эрүүгийн хэргүүдийн шүүх хурлыг хойшлуулсан байгаа юм.

Юн Сок Ёлыг огцруулсны дараа буюу зургаадугаар сарын 3-нд Өмнөд Солонгос ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зохион байгуулсан. И Жэ Мён тэрхүү сонгуульд ялалт байгуулж, 2024 оны сонгуулиар Ардчилсан нам парламентад олонх болсон тул тэр мөрийн хөтөлбөрөө чөлөөтэй хэрэгжүүлэх болжээ.

Тэрбээр төрийн эрхийг хэцүүхэн нөхцөл байдалд хүлээн авсан. Тухайлбал Өмнөд Солонгост улс төрийн гүн хуваагдал үүсэж, төрөлтийн түвшин нь дэлхийн хамгийн бага түвшинд хүрч, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тогтворгүй гадаад бодлого явуулж буй нөхцөл байдал тэр улсаа удирдаж буй.

И Жэ Мёны рейтинг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний жилийнхээ ихэнх хугацаанд 60 орчим хувь байжээ. Гэвч энэ жилийн зургаадугаар сарын үеэр орон нутгийн сонгуульд саналын хуудас дутсаны улмаас түүний рейтинг анх удаа 50 хувиар буурсан аж.

Тэрбээр засгийн эрхэнд гарснаасаа хойш ерөнхийдөө амжилттай ажиллаж байна. Гэхдээ И Жэ Мён цаашдаа дотоод, гадаад бодлогын томоохон сорилтуудтай нүүр тулах болно. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харахад солонгосчууд түүний намыг дахин дэмжсэн ч рейтинг буурсан. И Жэ Мён болон түүний нам улс төрийн асар их хүчээ хяналт тэнцвэргүйгээр ашиглах болохгүй гэдгийг тус сонгууль харуулсан юм.

Эх сурвалж: Britannica, Carnegie Endowment for International Peace

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Солонгосын улс төрийн туршлагаас суралцах зүйл олон байна

Зочин
Зочин

Хэцүү амьдралаас төрийн тэргүүн хүртэл явсан түүх үнэхээр сонирхолтой юм

Зочин
Зочин

Айлчлал нь хоёр улсын харилцаанд бодит үр дүн авчраасай

Зочин
Зочин

Өнгөрсөн амьдрал нь их сорилттой байсан нь харагдаж байна

Зочин
Зочин

Монгол Солонгосын хамтын ажиллагаа улам өргөжөөсэй

Зочин
Зочин

Улс төрд тууштай явж байж амжилтад хүрдэг гэдгийн жишээ юм

Зочин
Зочин

Иргэдийнхээ төлөө бодит ажил хийдэг удирдагч байгаасай гэж хүсдэг

Зочин
Зочин

Иргэдийнхээ төлөө бодит ажил хийдэг удирдагч байгаасай гэж хүсдэг

Зочин
Зочин

Айлчлалаар эдийн засгийн шинэ боломжууд нээгдээсэй

Зочин
Зочин

Монголд ирэхдээ хоёр орны хамтын ажиллагаанд анхаарах байх

Зочин
Зочин

Хуульч хүн төр удирдахад өөр өнцөг авчирдаг байх

Зочин
Зочин

Хоёр улсын найрсаг харилцаа улам батжин хөгжих болтугай

Зочин
Зочин

Нэлээд бартаатай зам туулсан хүн юм байна

Зочин
Зочин

Энгийн гаралтай хүн хөдөлмөрөөрөө төрийн тэргүүн болсон нь бахархмаар түүх байна

Зочин
Зочин

Айлчлал амжилттай болж хоёр талын хамтын ажиллагаа шинэ шатанд гаргаасай

Зочин
Зочин

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломжууд нээгдэнэ гэж найдаж байна

Холбоотой мэдээ

Back to top button