Гадаад мэдээДЭЛХИЙ

Мбаппе өөрийг нь доромжилж, арьс өнгөний үзэл гаргасан Парагвайн сенаторт хариу өгөв

Улсынх нь шигшээ баг Францад ялагдсаны дараа Парагвайн сенатор Селесте Амарилла арьс өнгөний үзэл гаргаж, сошиал орчинд доромж үг ашиглан нийтлэл оруулсан байна. Тэрбээр Х дээр Мбаппег колоничлогдсон Камерун хүн, өөрийгөө Франц хүн гэж харуулахыг маш их хичээж байна гэж бичсэн байна. Мөн Мбаппег бичиг үсэг сураагүй зэрлэг амьтан, Парагвайн тоглогчид түүнийг алгадах ёстой байсан юм гэж бичжээ.

Францын шигшээ багийн ахлагч Мбаппе түүнд хариу өгөхдөө “Хатагтай Селесте Амарилла, та бол энэ албан тушаалыг хашихад тохирохгүй жигшүүртэй эмэгтэй. ДАШТ-д хүсэл тэмүүллээ зориулж, нэр төрөө мандуулсан Парагвайг та төлөөлөхгүй” гэсэн байна. Мөн Мбаппе “Таны болгоомжгүй байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан улайрсан үзлийн улмаас Парагвайн тамирчид ДАШТ-ийн үеэр гаргасан хүчин чармайлтыг дэлхий мартлаа” гэсэн юм.

Францын хөлбөмбөгийн холбоо мэдэгдэл хийхдээ түүний мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, маш жигшүүртэй явдал гэжээ. Мөн тус холбоо эрүүгийн хэрэг мэдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш сайн, яг таарсан хариуг нь өгч тэр авгайд

Дэл
Дэл

Наад авгай үнэн хэлсэн байна

Дэл
Дэл

Наад авгай үнэн хэлсэн байна

Холбоотой мэдээ

Back to top button