Ц.Идэрбат: Үндэсний мал эмнэлгийн тогтолцоог сайжруулж, "Эрүүл мал" аян өрнүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хаврын тариалалтын явц болон шүлхийн САТ 1 хэв шинжийн эсрэг вакцинжуулалт, махны экспортын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хаврын тариалалт дууссан. 530 мянган га-д хүнсний ногоо, тэжээл, буудай, 316 мянга га-д буудай, 12 мянган га-д хүнсний ногоо тариалсан. Нутгийн 90 гаруй хувьд зуншлага сайн, тариалалтын явц хэвийн байна" гэв
Тэрбээр,
Малчдын тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор 17 аймгийн 25 суманд ногоон тэжээл тариалах ажлыг хуримтлалд тулгуурлан зохион байгуулсан. Тариалалт нь 100 хувь байна. Ирэх жилээс энэ ажлыг илүү дэлгэрүүлнэ. Мөн малын арьс ширийг үнэтэй болгохын тулд таван аймагт төсөл хэрэгжүүллээ. Үхрийн арьс үйлдвэртээ ирж эхэлсэн. Ховдын аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан. Бэлэн дэд бүтэц дээр хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалт хийгээд орж ирвэл төрөөс хөнгөлөлттэй зээл олгох боломж нээгдэж байгаа
"Цагаан алт" зэрэг үндэсний хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүд баригдаж, дэд бүтэц, тоног төхөөрөмж сайжирсан ч тэдгээрийн шаардлагад нийцсэн түүхий эдээр хангах асуудал дутаглдалтай байна. Иймд Эмээлтийн аж үйлдвэрийн цогцолборыг асуудалл анхаарч, хотын удирдлагатай хамтарч ажиллана.
Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн есөн сумын үхэр, богийг шүлхийн Сат 1 хэв шинжийн эсрэг вакцинд хамруулж дууслаа. Дахиж энэ халдвар гарахгүй гэж ойлгож болно. Долоодугаар сарын 15-наас ОХУ-аас шүлхийн О буюу Сат 1 хэв шинжээс урьдчилан сэргийлэх тарилгыг татан авна. Ингээд газар зүйн байрлалын хувьд саяны вакцинжуулсан сумдаас дотогш татсан байдалтайгаар тарина. Үүний дараа намрын вакцинаа тарина.
Ерөнхийдөө том зургаараа үндэсний мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах зорилгоор "Эрүүл мал" аяныг хоёр жилийн хугацаанд зохион байгуулах шийдэлд хүрсэн.
Малаа вакцинд дутуу хамруулдаг, хатуу хөл хорио тогтоочихсон байхад малаа шөнөөр малаа зөөгөөд байгаа хүмүүст, хариуцсан ажлаа удирдан зохион байгуулж чадаагүй аймгуудын мал эмнэлгийн газартай хариуцлага тооцох асуудал яригдах ёстой.
Махны үнэ бол нийлүүлэлтээс шалтгаалж байгаа. Энэ хаврынх шиг нөхцөл байдал дахин үүсгэхгүйн тулд Нийслэл нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэх, одооноос бэлтгэлээ базаах талаар ярилцаж байна. Манай яам махны экспортыг зогсоохгүй. Нөгөө талаар малчин малаа зарж, хангалттай олж чадаагүй байхад энд махны үнэ өсөөд байдаг тогтолцоог засна" гэв.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.