Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ дизель түлш экспортлохыг хориглолоо

Лхагва гарагт /2026.07.08/ ОХУ Украины цохилтын улмаас дотоодын түлшний нийлүүлэлт тасалдаад байгааг намдаах арга хэмжээ авч, дизель түлш экспортлохыг хориглосон байна. ОХУ-ын засгийн газар мэдээлснээр энэхүү хориг долоодугаар сарын 31 хүртэл үйлчилж, засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад хамаарахгүй.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Шадар сайд Александр Новак нар лхагва гарагт засгийн газрын хуралдаанд оролцжээ. Новак шатахууны нөхцөл байдал нарийн төвөгтэй байгаагаас гадна олон нийтийн санаа зовж буй нь илт байна гэж Путинд хэлсэн байна. Дараа нь тэрбээр “Өнөөдөр дизель түлшний экспортод хориг тавьж байна. Энэ нь дотоодын зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэжээ.

Шатахууны хомсдолын улмаас ОХУ гаднын орноос бензин экспортлох хэлэлцээ хийж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байсан. Тодруулбал ОХУ Казахстанаас АИ-92 түлш худалдан авахаар хэлэлцэж байгаа аж. Салбарын эх сурвалжууд өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр ОХУ далайгаар дамжуулан Энэтхэгээс шатахуун импортолж эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button