Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: Дэлхий даяар хорт хавдрын тохиолдол ихээхэн өсөх төлөвтэй байна

ДЭМБ-аас гаргасан шинэ тайлан хорт хавдрын тохиолдол дэлхий даяар ихээхэн өсөх төлөвтэй байгааг анхааруулжээ. Хорт хавдрын эсрэг эмчилгээнд анагаах ухааны гаргасан гайхалтай амжилтууд олон сая өвчтөний нөхцөл байдлыг тийм ч их өөрчилж чадсангүй гэж тус тайланд бичсэн байна. Учир нь эмчилгээ сайжирсан ч оношлогдсон өвчтөнүүд бие, сэтгэл зүй, санхүүгийн томоохон цохилтод ордог.

Тус байгууллага тооцоолсноор таван хүн тутмын нэг нь хорт хавдраар оношлогдох төлөвтэй байна. Мөн дэлхийн нийт хүн амын 92 хувьд нь өвчнөөр оношлогдох, ойрын гэр бүлийн хүн нь оношлогдох гэх мэт замаар хорт хавдар ямар нэгэн байдлаар нөлөөлнө гэж ДЭМБ тооцоолжээ.

ДЭМБ-ын хорт хавдрын хяналтын багийн ахлагч доктор Андре Ильбави “Олон жилийн турш хорт хавдрын тухай мэдээ зөвхөн шинжлэх ухааны дэвшил, шинэ технологи, эмчилгээ, найдварын тухай байсан. Тэр мэдээнүүд үнэн байсан ч энэ нь хорт хавдрын тухай бүрэн мэдээлэл биш” гэж хэлсэн байна.

Энэ жилийн тайлангаас харвал хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх тал дээр тэгш бус байдал нэмэгдсээр байгааг тогтоожээ. Жил бүр 20.6 сая тохиолдол шинээр бүртгэгдэж, арван сая нас баралт бүртгэгддэг гэсэн тооцоо бий.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button