НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Нура эрт илрүүлгийн төв хиймэл оюун ухаан, бага тунт КТ-д суурилсан зүрх судасны эрсдэлийн эрт илрүүлгийн сургалт зохион байгууллаа

Стэнфордын Анагаах Ухааны Сургуулийн Доктор Ричард Х. Каззинскийн боловсруулсан, зүрхний эпикардын өөхөн эд (EAT)-ийг 99%-ийн нарийвчлалтай илрүүлэх хиймэл оюун ухааны ши шинэ аргачлалыг Монголын практикт нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод буй зүрх, судасны өвчлөлийг эрт үед нь оношлох, гэнэтийн эрсдэлийг бууруулах зорилгоор "Нура" эрт илрүүлгийн төв анагаах ухааны салбарт цахиур цаг уулж буй хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны (AI) болон бага тунт компьютер томографи (LDCT)-д суурилсан оношилгооны аргачлалыг практикт албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.

Уг технологийн нээлт болон түүнийг эмнэлгийн практикт хэрхэн үр дүнтэй ашиглах талаар эмч, мэргэжилтнүүдэд зориулсан "Хиймэл оюун ухаан ба Зүрх судасны эрт илрүүлэг" сэдэвт олон улсын сургалт, семинарыг "Нура" эрт илрүүлгийн төвөөс амжилттай зохион байгууллаа. Семинарт Стэнфордын Анагаах Ухааны Сургуулийн нэрт эрдэмтэн, Доктор Ричард Х. Каззински оролцож, өөрийн боловсруулсан зүрхний эпикардын өөхөн эд (Epicardial Adipose Tissue, EAT)-ийн шинжилгээгээр зүрх судасны эрсдэлийг урьдчилан таамаглах датад суурилсан цогц системийг танилцуулсан юм.

Үндэсний хэмжээнд тулгамдсан асуудал болоод буй зүрхний шигдээс, тархины харвалтыг ямар нэгэн зовуурь илрэхээс өмнө таньж, урьдчилан сэргийлэх нь нас баралтыг дорвитой бууруулах цорын ганц шийдэл бөгөөд "Нура" төвийн нэвтрүүлж буй уг дэвшилтэт аргачлал дараах гол давуу талуудтай:

  • Зүрхний эпикардын өөхөн эдийг (EAT) 99%-ийн нарийвчлалтай оношилно: Хиймэл оюун ухааны алгоритм нь зүрхний булчин орчмын үрэвсэл үүсгэгч өөхөн эдийг асар богино хугацаанд автоматаар хэмжиж, судас нарийсах эрсдэлийг шинж тэмдэггүй үед нь илрүүлнэ. Урьд нь зүрхний шигдээсээр өвчилсөн иргэдийн 50 гаруй хувьд ямар нэгэн зовуурь илэрдэггүй байсныг ийнхүү урьдчилан таамаглах боломжтой болж байна.
  • Бага тунт компьютер томографи (LDCT) ба цацраг туяаны 97%-ийн бууралт: Шинэ технологи нь хүний биед ирэх цацраг туяаны ачааллыг 97% хүртэл бууруулсан тул аюулгүй. Туяаны тунг ийнхүү хамгийн бага түвшинд хүргэсэн ч AI алгоритм нь зургийн бүрсгэр байдлыг засаж, дээд зэргийн тод дүрслэлийг эмч нарт олгож буйгаараа онцлогтой.

Монголчуудын дундаж наслалтыг уртасгах, гэнэтийн нас баралтыг хумих үндэсний ач холбогдолтой тус сургалтын үеэр Стэнфордын Анагаах Ухааны Сургуулийн нэрт эрдэмтэн, Доктор Ричард Х. Каззински хэлэхдээ:

"Бид хамтраад илүү эрүүл, урт насалдаг Монгол Улсыг бүтээж чадна. Энэхүү сургалтаар дамжуулан Монголын эрүүл мэндийн салбарын эмч нар дэлхийн түвшний AI болон LDCT технологийг оношилгоондоо ашиглах арга техникт суралцаж байгаа нь олон мянган хүний амь насыг авран хамгаалах түүхэн алхам юм" хэмээн онцлов.

"Нура" эрт илрүүлгийн төв нь гэнэтийн эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, жил бүр тогтмол эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдахыг иргэн бүрд уриалж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button