Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа маргааш буюу 2026 оны долдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Тодруулбал, долдугаар 10-ны өдөр 11-17 цагийн хооронд үндэсний бөхийн барилдааны нэгийн давааг зохион байгуулна. Энэ барилдааныг иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. Хоёр, гурвын давааг долдугаар сарын 11-ны өдөр, дөрвөөс дээш давааг 12-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарсан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.