“Ryanair”-ийн нислэг дээр цонх хагарч зорчигч сорогдон гарах шахжээ
Баасан гарагт /2026.07.10/ Грекийн Салоники хотоос хөөрсөн “Ryanair”-ийн нислэг дээр зорчигч цонхоор сорогдож гарах шахсан байна. Үүний улмаас тус нислэг буцаж яаралтай ослын буулт хийжээ. Эх сурвалжууд мэдээлснээр тэрхүү онгоц нь “Boeing 737” загварын онгоц байсан аж.
Онгоц хөөрөөд удалгүй цонх хагарсны дараа нэгэн серби эрэгтэй сорогдож, толгой, мөр нь гарахад зорчигчид түүнийг татан буцааж оруулжээ. Тэр эрэгтэйг AHEPA их сургуулийн нэгдсэн эмнэлэгт хүргэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, амь насанд аюултай бэртэл, гэмтэл аваагүй гэж дүгнэсэн байна.
Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажилд “Boeing” компани тусалж байгаа гэж мэдэгджээ. Грекийн хэвлэлүүд мэдээлснээр бол онгоц хөөрөх үед хөдөлгүүрийн хэсэг эвдэрч, цонхыг мөргөн хагалсны улмаас бүхээгийн даралт буурчээ. Сошиал платформууд дээр нийтлэгдсэн бичлэгээс харвал хөдөлгүүрийн сэнсний ир нь алга болсон байсан аж.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.