НИЙГЭМЭнтертайнмент

"Хар сарнай" хамтлагийн С.Амармандах наадмын нээлтэд хамтдаа дуулах байсан Маадайгаа "мурьжээ"

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, залуусыг байлдан дагуулсан домогт "Хар сарнай" хамтлаг 35 жилийн нүүрийг үзэж буй ууган хамтлагуудын нэг. Өнөөдөр өглөө Үндэсний баяр наадмын нээлтэд тус хамтлагийн ахлагч С.Амармандах ганцаараа "Миний нутаг" дуугаа дуулан наадамчин олны талархалыг ихээхэн хүлээсэн билээ. Гэвч харамсалтай нь С.Амармандах наадмын нээлтэд хамтлагаараа дуулах байжээ.

Энэ талаар хамтлагийн гишүүн Б.Баяржаргал буюу Маадай өөрийн цахим хуудсаараа мэдээлэл орууллаа. Тодруулбал, "Хүү ааваа, Амраа ах наадмын нээлтэд ганцаараа "Миний нутаг" дууг дуулж байна. Сонин юм бэ" гэнэ. Тэр асуултад би хэсэгхэн зуур хариулж чадсангүй. Уг нь бид энэ жилийн наадмын нээлтэд Төр түмнээ хүндэтгэн хамтдаа “Миний нутаг” дуугаа дуулж, ижилхэн улаан дээлээ өмсөн тайзан дээр гарахаар ярилцсан. Гэтэл хэд хоногийн өмнөөс холбоо тасарч, утсаа ч авсангүй.

Монгол Улсын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Д. Нацагдоржийн “Миний нутаг” гэх энэ агуу шүлгийг дуу болгон бүтээж, олон түмний хүртээл болгосон нь миний хөдөлмөр бүтээл. Гэхдээ би хэзээ ч минийх гэж эгодоогүй, биднийх гэсээр өдий хүрсэн. Миний аялгуу, аранжровшик, найрууллага, шийдэл. Үүгээрээ би үргэлж бахархаж дуулах бүртээ эрч хүч энерги авч эх орноороо бахархан омогшдог. Анд бүжгээ сайхан бүжиглэчихдэг дээ.

Амжилт, алдар нэрээр ганцаараа амбицлах хүсэл хэзээ ч хүнийг хол авч явдаггүй. Үүнийг өдий насандаа ойлгосон баймаар. Бидний нөхөрлөлд алдаа, оноо аль аль нь бий. Гэхдээ түүнээс илүүтэй хамтдаа бүтээл туурвиж, хамтдаа тайзан дээр асаж, хамтдаа түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж явсан сайхан дурсамж тоймгүй олон. Увайгүй занг чинь уучилсаар л... Нөхөрлөлдөө хүлээцтэй хандаж ирсэн. Анд гэдэг нэрийг зүүх амархан. Харин андын үнэнч зан, итгэлийг насан туршдаа авч явах л хамгийн хэцүү" хэмээн бичжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin urgus
zochin urgus

togloltig harhad ugaasaa urlagiinh bi-geer uvchildgshte chi duuldg bhdaa ijil l bsn bhaa amarmandahk hugshirherei bi ni iluu bltsin bishuu

Back to top button