НИЙГЭМНийгэм мэдээ

НААДАМ: Том цолтонууд дээш "шахаж" сайн барилдсан гурвын даваа болов

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дөрвийн даваа 09:00 цагаас эхэлнэ. Гурав давсан 128 бөх дөрвийн даваанд "нугарна". Дөрвийн "нугараа" бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Улсын цолонд "зүтгэж" буй бөхчүүд хоорондоо халгамаар таардаг нь энэ давааны онцлог. Дөрвийн давааны зүүн талыг Дархан аварга Н.Батсуурь, баруун талыг Улсын аварга П.Бүрэнтөгс нар магнайлан барилдана.

Гурвын даваа өнгөрсөн шөнө 22 цагт дууссан. Энэ жил 1024 бөх гурван өдөр барилдах бөгөөд өнөөдөр наадмын түрүү бөх тодорно. Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр түр зуурын ширүүн бороо орж зүлэг норгосон ч халтирч тахим буулгасан бөхчүүд гарсангүй.

Гурвын даваан товчхондоо том цолтнууд "шахаж" сайн барилдав. Энэ жилийн 1024 бөхийн барилдааны доогуур даваанд "томчууд"-аас өвдөг шороодсон бөх цөөн, сенсаци багатай боллоо. Харин Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Б.Цэдэнсодном, О.Наранбаатар нар хоёрын даваанд тахим буулгам.

Уламжлал ёсоор ахмад аварга, арслангууд нутгийн залуусаа дэмжин үнсэж туг тойруулав. Тухайлбал,

  • Архангай аймгийн харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр нутгийхаа арслан Б.Шаравдоржид,
  • Сэлэнгэ аймгийн харьяат Улсын аварга Г.Эрхэмбаяр нутгийнхаа арслан Х.Наранбаярт,
  • Завхан аймгийн харьяат Улсын гарди М.Баяржавхлан нутгийнхаа арслан Д.Батбаатарт,
  • Ховд аймгийн харьяат Улсын заан Ц.Мягмарсүрэн нугийнхаа арслан М.Баяржавхланд,
  • Өмнөговь аймгийн харьяат Улсын заан Ц.Одбаяр нутгийнхаа арслан Б.Баянсүхэд,
  • Архангай аймгийн харьяат Улсын гарди Д.Рагчаа нутгийхаа бөх цэргийн заан Б.Гончигсүрэнд
  • Дорноговь аймгийн харьяат Улсын харцага А.Цацабшир нутгийнхаа арслан Б.Бадралд,
  • Ховд аймгийн харьяат Улсын харцага Н.Батзаяа нутгийнхаа арслан Ж.Жавхланд тахим буулгаж, дэмжив.

Мөн нэлээд Улсын харцага, начнууд нутгийнхаа дүү нарыг дэмжиж, гарыг нь амраав. Өвөрхангай аймгийн харьяат Улсын начин Ц.Чимэддорж нутгийнхаа арслан Л.Батсайханд, Говь-Алтай аймгийн харьяат Улсын харцага Т.Сайханжаргал нутгийнхаа арслан Э.Дашдэмбэрэлд, Булган аймгийн харьяат Улсын начин Д.Амаржаргал нутгийнхаа арслан Н.Намнансүрэнд, Хөвсгөл аймгийн харьяат Улсын начин М.Эрдэнэбат нутгийнхаа арслан Э.Баасанжавд, Өвөрхангай аймгийн харьяат Улсын начин Б.Сугаржаргал нутгийнхаа харцага Б.Өнөржаргалд өвдөг шороодлоо.

Сумын цолтой нэг бөх гурав даваад буй нь сумын заан Б.Бат-Эрдэнэ. Дүрэм ёсоор зүүний манлай Дархан аварга Н.Батсуурьтай оноолтоор тааран барилдана. Улсын заанаас дээш цолтой бөхчүүдэд аймгийн начин, заанууд оноолтоор таарахаар байна. Тухайлбал, Улсын арслан Ц.Бямба-Отгон Архангай аймгийн харьяат Цэргийн заан Б.Гончигсүрэнтэй таарч барилдана. Улсын арслан Э.Батмагнай аймгийн зан Т.Батсүрэнтэй оноолт таарахаар байгаа юм.

Улсын харцага Б.Зоригтбаатартай Ховд аймгийн арслан М.Баяржавхлан оноолт таарахаар байна. Улсын цолонд ойр бөх аймгийн хурц, бадрангуй арслан Д.Алтанцоож аймгийн арслан Б.Отгонбаатартай оноолт таарчээ. Улсын начин Э.Мөнхжаргал Ховд аймгийн арслан Ц.Төмөрцоожтой таарах магадлалтай байна. Мөн Улсын начин Т.Дүгэрдорж Архангай аймгийн арслан Ө.Батсуурьтай оноолт тааран барилдана.

Архангай аймгийн арслан Б.Шаравдорж улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхантай оноолтоор таарч байна. Хөвсгөл аймгийн арслан П.Хүрэлбаатар Улсын харцага Э.Даштай оноолт таарч байгаа юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Том цолтой бөхчүүд энэ жил туршлагаа сайн харуулж байна, харин дөрвийн даваанаас л жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ

Зочин
Зочин

Durviin davaa bol barag shalgalt shuu, endees l hen uneheer beltgelsen ni haragdana

Зочин
Зочин

Нутгийн дүүгээ дэмжиж тахим өгөх уламжлал үнэхээр сайхан, монгол бөхийн ёс жудаг ийм л байдаг

Зочин
Зочин

Tom tsoltnuud aldaa gargahgui yavj baina, gehdee gants l barildaan buhniig oorchilj medne

Зочин
Зочин

Энэ жилийн барилдаан сенсаци багатай ч чанартай, үзэхэд сайхан байна

Зочин
Зочин

Onoolt bol bas az, gehdee sain buh yamar ch ursuldugchiig davah heregtei

Зочин
Зочин

Дөрвийн давааны оноолтууд үнэхээр сонирхолтой болжээ, олон сайхан барилдаан үзэх нь

Зочин
Зочин

Naadam bolgon shine od torj gardag, ene jil hen ni todroh bol gej huleej baina

Зочин
Зочин

Том цолтой бөхчүүдийн туршлага үнэхээр ялгарч байна, гэхдээ залуус ч сайн шахаж байна

Зочин
Зочин

Saihan barildaan uzuulj baigaa buhchuuddee amjilt husye

Зочин
Зочин

Naadmiin hamgiin sonirholtoi heseg odoo eheln ee

Зочин
Зочин

Нутгийн бөхөө дэмждэг ахмад бөхчүүдэд хүндэтгэл төрж байна

Зочин
Зочин

Zaluu buhchuud tom tsoltnuudtai baritsaj baigaa ni saihan sanagdlaa

Зочин
Зочин

Энэ жилийн наадам зохион байгуулалт, барилдааны чанарын хувьд боломжийн санагдлаа

Зочин
Зочин

Бөхчүүд бэртэл гэмтэлгүй сайхан барилдаж, наадамчин олноо баярлуулаарай

Зочин
Зочин

Turuug ni helehed ert baina, gehdee uraldaan uneheer sonirholtoi bolj baina

Зочин
Зочин

Шахаж барилдана гэж үхсэн ац нь байдын!!! Амлаад л мөнгөнд унаж л байдаг монгол бөхийн гутамшигт шинж л харагдлаа

Холбоотой мэдээ

Back to top button