МУГТ М.Анхцэцэгийг хүүтэйгээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт наадам үзэхийг урьжээ
МУГТ М.Анхцэцэг өчигдөр наадмын оройн нээлтийн тоглолтыг хүүтэйгээ хамт үзсэн талаар өөрийн цахим хуудснаас оруулсан байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж гавьяат тамирчныг хүүтэйгээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт наадам үзэхийг урьжээ.
Гавьяат тамирчин М.Анхцэцэг цахим хуудаснаа “Хүүгээ гэртээ байлгаж байхаар орой хүн татарсан байх гээд наадмын талбай орсон юм. Гэтэл санаандгүй нээлт үзчихлээ. Аав нь олон удаа төрийн наадмын нээлтэнд оролцож явсан юм шүү гээд хүүдээ тайлбарлаж өгөхдөө өнгөрсөндөө оччихсон юм шиг л гэгэлзэж үзлээ.
Олон жил энэ талбайд бэлтгэлд гарж, олон сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн, энэ том тоглолтын нэг хэсэг нь болдог байжээ. Хүн ер нь дурсамжаараа л амьдардаг юм байна. Үрсдээ бахархаж ярих ийм олон зүйл үлдээсэнд баярлалаа бас зөндөө их санаж байгаа шүү” гэж пост нийтлээд байсан юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.