Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
07-р сарын 15-ны 20 цагаас 07-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангайн уулс, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.