2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өгсөн талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээлсэн.
2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80 сорьц, мөн 17 аймаг, алслагдсан 3 дүүрэгт зохион байгуулагдсан орон нутгийн баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг энэ сарын 13-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтэд амжилттай хүлээлгэн өгсөн.
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний албан ёсны хариуг тус институтээс 2026 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагаас эхлэн нэгэн зэрэг цахим шуудангаар Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороо, Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага албан ёсоор илгээх аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.