Гэмт хэрэг

Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудал сүүлийн жилүүдэд иргэдэд эдийн засгийн ихээхэн хохирол учруулсан гэмт хэргийн тоонд зүй ёсоор орж буй. Цагдаагийн байгууллагад 2024-2026 оны байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан (Залилах) 39.665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан. Үүнээс “Орон сууцны захиалга” авч, бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлжээ.
 
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Байрныхаа мөнгийг төлчихөөд түлхүүрээ авч чадаагүй, түрээсийн байраар амьдралаа залгуулж, хохирсон иргэдийн асуудлыг шийдэх ёстой” гэж Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.07.21/ болсон Засгийн газрын хуралдаанаар эхлэж ажлын хэсэг байгуулах үүрэг даалгавар өгсөн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дүү минь заваан юмнуудад залилуулаад 3, 4 жил болж байна, хүний амьдралын хамгийн анхдагч хэрэгцээ болсон амьдрах орон байрны залилангийн асуудалд засаг энэ тал дээр дорвитой арга хэмжээ авах цаг нь аль эрт болсон. Ард иргэдээ боддог төр засагтай баймаар байна

Чанцал
Чанцал
Reply to  Зочин

Нураахгүйюу зда амар зүгээр, алба уу битгий энэ улсад шинэ юм авах гээд бай

Back to top button