ҮСХ: Өмнөх оны мөн үеэс хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 24.8 хувиар өссөн
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2026 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа танилцууллаа.
Энэ сарын 20-ны байдлаар аймгийн төвүүдэд худалдаж буй зарим гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ болон шатахууны үнийн мэдээллийг танилцуулав. Дизель түлшний дундаж үнэ өмнөх үеийнхээс 113 төгрөгөөр буурч, 4508 төгрөг болсон бол Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, өмнөх 14 хоногийнхоос 0.5 хувиар өсжээ. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 24.8 хувь, хувцас бөс бараа гуталны үнэ 7 хувь, гэр ахуйн бараа, тавилгын үнэ 8 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 12 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үнэ 15.2 хувь, боловсролын үйлчилгээний үнэ 12.8 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 9.1 хувиар тус тус өссөн нь инфляц 12 хувьтай гарахад голлох нөлөө үзүүлжээ.
Мөнгөний нийлүүлэлт 2026 оны 6 дугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 26.6 хувиар буюу 11.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 6.8 их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш өмнөх оны мөн үеэс 1.01 төгрөгөөр чангарсан байна. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж, төгрөгийн болон валютын харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны эхний зургаан сард Монгол Улс дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь экспорт импортын дүнгээс мэдэгдэхүйц давсан үзүүлэлт болсныг харуулж байна.
Х.ХУЛАН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.