НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Артист Don Dior-ыг зөрчлийн хуулиар шийтгэсэн

Өнөөдөр /2026.07.22/ цахим орчинд "Артист Don Dior буюу М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ил боллоо" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Дээрх үйлдэл нь энэ оны 04 дүгээр сард болж, уг зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэн М-д Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах;

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм харах царайны хүний адагтай сууж байвал өөртөө гомд

Холбоотой мэдээ

Back to top button