НИЙГЭМНийгэм мэдээ

Дундговь аймагт шөвгөрсөн бөхийн допингийн шинжилгээний хариу удааширч байна

Орон нутгийн баяр наадамд өвгөрсөн болон түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас хууль тогтоомж, журмын дагуу допингийн шинжилгээг авч, итгэмжлэгдсэн гадаадын лабораторид шинжлүүлдэг.

Иймд МҮДЭБ 2026 оны орон нутгийн баяр наадмын үеэр цуглуулсан допингийн шинжилгээний сорьцуудын лабораторийн хариуг үе шаттайгаар хүлээн авч байгаа аж. Ингэхдээ 2026 оны долоодугаар сарын 24-ний өдөр Дундговь болон Завхан аймгийн баяр наадмаас цуглуулсан сорьцуудын хариу 2026 оны наймдугаар сарын 3-ны өдөр ирсэн байна.

Тухайлбал, Завхан аймгийн сорьцуудаас хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй аж. Харин Дундговь аймгийн нэг сорьцын лабораторийн шинжилгээний эцсийн хариу одоогоор ирээгүй байна. Шинжилгээний хариу удааширна гэдэг нь ахин сайтар шалгах зүйл гарсан гэсэн үг юм. Гэхдээ хориотой бодис илэрсэн гэж ойлгох нь ташаа ойлголт.

Дундговь аймгийн наадамд аймгийн заан Э.Энхболд түрүүлж арслан цол хүртсэн бол аймгийн арслан Х.Чойжилсүрэн үзүүрлэсэн. Харин их шөвөгт аймгийн харцага цолны болзол хангасан Ж.Дамбадаржаа, Д.Мягмаржав нар үлдсэн юм. Тэд бүгд Дундговь аймгийн бөхчүүд юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button