Нийгэм мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн иргэнийг шалгаж байна
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 38 настай эмэгтэй тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад орон сууц мөргөсөн хэрэг энэ сарын 3-нд гарчээ.
Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Иймд дээрх ослыг гаргасан иргэнийг жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан тул Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.