Нийгэм мэдээ
Малд явсан хойгуур нь алга болсон ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олж, хүлээлгэн өгчээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.05.15/ 11 цаг 30 минутад "Төв аймгийн Баянхангай сумын нутагт гэртээ унтаж байсан хүүхэд маань алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 нас 6 сартай, эмэгтэй “О”-г унтуулж үлдээгээд аав, ээж нь малдаа явж, 30 орчим минутын дараа буцаж ирэхэд хүүхэд алга болсон байжээ.

Цагдаагийн байгууллагаас 11 алба хаагч, 4 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 15 цаг 50 минутад охиныг гэрээсээ 3 км орчим зайтай тогтоол усанд суусан байхад нь олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тэнэг малчид малаас илүү үр хүүхэд чухал биш үү
Чи хөдөө гараад нялх хүүхэдтэй малчин яаж ажиллаж амьдрах ёстойг сайхан заагаад өгчих