Зукерберг хүүхдийн аюулгүй байдлаас платформын өсөлтөө илүүд үзсэн гэв
“Meta” компанийг 1.4 их наяд ам.долларын торгуульд унагааж болох шүүх хурал АНУ-д мягмар гарагт /2026.08.18/ эхэлсэн. Тодруулбал АНУ-ын дөрвөн муж “Meta” компанийг платформоо хүүхдүүдийг донтуулах зорилготой функц нэмсэн гэж буруутган шүүхэд өгсөн юм.
Шүүх хуралд “Meta”-гийн инженерчлэлийн захирал асан Артуро Беяар гэрчийн мэдүүлэг өгөхдөө, гүйцэтгэх захирал Марк Зукерберг “Facebook”, “Instagram”-ийн өсөлтөө хүүхдийн аюулгүй байдлаас илүүд тавьдаг соёл компанидаа бий болгосон гэжээ. Беяар “Meta” компанийн аюулгүй байдлын тогтолцоог олон жилийн турш шүүмжилж ирсэн юм. Тус шүүх хурал зургаан долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.
2021 онд шүгэл үлээгч Франсэс Хаугэн “Meta” платформ нь хүүхдүүдэд аюултай гэдгийг мэдэж, хэрхэн аюулгүй байдлыг хангаж чадах байсан ч арга хэмжээ аваагүй гэж хэлж байсан. Үүний дараа Зукерберг мэдэгдэл гарган Хаугэний хэлсэн зүйлийг үгүйсгэсэн юм. Харин Беяар мэдүүлэг өгөхдөө Зукербергийн гаргасан мэдэгдэл худал гэжээ. Тус шүүх хурал “Meta”-г 1.4 их наядын торгуульд унагааж болзошгүй гэж байгаа ч ийм өндөр хэмжээнд тогтоохгүй гэж мэргэжилтнүүд хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.