УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: Түгээгчгүйгээр, шатахуун авах цагаа цахимаар захиалдаг систем рүү шилжинэ

Шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ШТС-уудын ачааллыг бууруулж, иргэдийн хүлээгдлийг багасгах зорилгоор QR код уншуулан цаг захиалж үйлчлүүлэх цахим шийдлийг танилцуулжээ.

Тэрбээр "Ашигт малтмал газрын тосны газарт хийгдэж байгаа цахим системийг богино хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Түгээгчгүйгээр QR кодоор оочер дугаар, цагаа захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжих бэлтгэл ажил хийгдэж байгаа. ААН-үүд мөн энэ системийг нэвтрүүлэх бэлтгэл ажил руугаа орно биз. Аппликэйшнээр цагаа захиалаад шатахуун аваад явдаг болно.

Эмнэлэгт оочерлоод бужигнаад зогсдог байсан бол цахимаар цагаа аваад үйлчлүүдэг болчихлоо. Үүнтэй ижил шатахуунаа ухаалаг шийдлээр хийх ёстой. Шатахууны хомстол Америк Иран, ОХУ Украины нөхцөл байдал сайжиртал хэзээ бол хэзээ давтагдах магадлалтай. Бид энэ удаагийн хүндрэлийг даваад гарч байна. Хот ерөнхийдөө нөхцөл байдал хэвийн болсон. Одоо орон нутаг руу анхаарна_ Удахгүй тайван байдалд шилжүүлэхийн төлөө манай албаныхан ажиллаж байна" гэв. 

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button