УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсөв 2027: Төрийн гурван өндөрлөгийн зарцуулах төсөв өмнөх оныхоос 3.8-61.7 тэрбум төгрөгөөр өсөв

Засгийн газраас ирэх оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Eguur news агентлаг Монгол Улсын 2027 оны төсвийг агуулга тус бүрээр задлан хүргэж байна. Төрийн гурван өдөрлөгт хамаарах төсвийг авч үзвэл, ирэх онд Засгийн газрын тэргүүн хамгийн өндөр буюу 424.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 61.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Төрийн тэргүүн төсөв:

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зарцуулах зардлыг 2027 оны төсөвт 34.3 тэрбум байхаар тусгажээ. Үүний 250 сая нь хөрөнгийн зардал, үлдсэн нь урсгал зардал байна. Энэ нь Ерөнхийлөгчид хамаарах төсөв гэсэн үг. Төрийн тэргүүний төсөв 2026 онд 30.5 тэрбум төгрөг төсөв байсан ийн 3.8 тэрбумаар нэмэгджээ.

УИХ-ын даргын төсөв:

УИХ-ын дарга 2027 онд 177.9 тэрбум төгрөгийн төсөв зарцуулна. Энэ нь 32.5 тэрбумаар өссөн дүн юм. 2027 оны төсвийн 107.2 тэрбумыг нь урсгал зардалд, 7.6 тэрбумыг хөрөнгийн зардалд хуваарилжээ. Өнгөрсөн төсвийг харвал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт хөрөнгийн зардал тусгаагүй аж. Хөрөнгийн зардал гэдэг нь шинээр барилга барих, зам тавих, барилгын засвар хийхэд шаардагдах төсөв юм.

Ерөнхий сайдын төсөв:

2027 оны төсөвт төрийн гурван өндөрлөгөөс хамгийн өндөр дүн зарцуулах нь Ерөнхий сайд байна. Ерөнхий сайдын төсөв 2026 онд 362.3 тэрбум төгрөг байсан бол 61.7 -аар тэрбумаар тэлж 424.1 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 347.6 тэрбум төгрөг нь урсгал зардал, 76.4 тэрбум нь хөрөнгийн зардал байна.

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсөвт тусгасан есөн заалтаа онцлон зарлаж, сайд нарын багцаас танаж, цалин тэтгэврийг нэмэдүүлсэн иргэнд ээлтэй төсөв боловсруулснаа тодотгосон. Гэвч тоон мэдээллээс харахад түүний өөрийн нь төсөв данхайжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button